"Алтан жолоо трейд" ХХК 14 дахь жилдээ ТОП 100 аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа

“Алтан жолоо трейд” ХХК нь “Сансар” сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг бөгөөд өдгөө 27 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас шалгаруулдаг энэхүү өргөмжлөл нь “Алтан Жолоо Трейд” ХХК-ийн Улсын төсөвт оруулсан хувь нэмэр болон нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт гаргасан амжилтыг үнэлсэн явдал юм.

Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим-с Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг 2001 оноос эхлэн жил бүр шалгаруулдаг уламжлалтай болсон бөгөөд “Алтан Жолоо Трейд” ХХК нь Топ 100 аж ахуйн нэгжээр 2005 оноос хойш жил бүр шалгарсаар ирсэн юм.

Бидэнтэй үргэлж хамт байдаг, үргэлж биднийг сонгодог эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхэндээ баярлалаа.

Сайхан бүхнийг сагсанд тань!

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)