Стандарт хангаагүй усыг төвлөрсөн шугам сүлжээнд хүлээн авахыг хориглолоо

“Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоолын 3 дахь заалтад “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах зорилгоор шаардлагатай үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгож, цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэх” гэж заасны дагуу 2019 оны 05 сарын 15-ны өдрөөс эхлэн стандарт хангаагүй усыг төвлөрсөн шугам сүлжээнд хүлээн авахыг хориглолоо.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа бохирдуулагч 8 төрлийн 238 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байна. Үүнд: 

•    Арьс шир боловсруулах-26,
•    Ноос, ноолуур боловсруулах-24
•    Өлөн боловсруулах-15
•    Мах махан бүтээгдэхүүн боловсруулах-37
•    Сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах-12
•    Архи, спирт, пиво, ундааны үйлдвэр-13
•    Машин угаалга-111  газар байна. 

Эдгээр  үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад лабораторийн шинжилгээтэй хяналт, шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийхэд бохир усанд агуулагдах pH, химийн хэрэгцээт хүчил төрөгч, биохимийн хэрэгцээт хүчил төрөгч, сульфид, хром зэрэг элементүүд нь “Хүрээлэн байгаа орчин, Усны чанар, Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус, Ерөнхий шаардлага, MNS 6561:2015” стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 4-7 хэд дахин их байна. 

           Дээрх байдлаас шалтгаалан Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн технологийн горим алдагдаж, “Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир ус. Ерөнхий шаардлага MNS 4943 : 2015  стандартыг хангаж чадахгүйн улмаас байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна.  

Иймээс 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үйлдвэр, аж ахуйн газрууд “Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус. Ерөнхий шаардлага. MNS 6561 : 2015” стандартын шаардлагыг хангасан бохир усыг  төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлж, төв цэвэрлэх байгууламжид цэвэрлэх болсныг үүгээр уламжилж байна.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)