Зөв тусгал: Хүүхдийн хөгжих орчинг бүрдүүл!

Цаг гаргана гэж яг юу хэлээд байгаа?
Цаг гаргахын тулд яах ёстой? 

Хүүхдэдээ цаг гаргана гэдэг хүний бараа болоод бүтэн өдөржин хамт байхын хэлэхгүй. "Хүн сүг" царайлаад утсаа маажиж, диван дээр ялхайж хэвтвэл хүүхэд буруу хүмүүжил суудаг. Хүүхдүүд "амьд харилцааны" дутагдалд орсон. Тийм учир байгаа цагтаа идэвхтэй тогло, сонс, асуулт тавь, сонирхсон зүйлд нь чин сэтгэлээсээ хариулт өг, өөрөө үлгэрлэж ажил хий. Тэдэнтэй харилц, сурга, хөгжүүл! 
Өөртөө тавьдаггүй шаардлагаа хүүхдэд тулгах нь хамгийн ойлгомжгүй зүйл юм. Өөрөө дэлгэцийн хамааралтай хир нь хүүхдүүдээ боль гэх нь хүүхдэд маш ойлгомжгүй хачирхалтай санагддаг. Шаардлагаа өөрөө биелүүлэх! 

Хүүхдийг нэг бол хүнд хөдөлмөрөөр шургаж унатал ядраадаг нэг бол юу ч хийлгэхгүй байлгах нь харгис үйлдэл. Хүүхэд нас, бие сэтгэцийн онцлогтоо тохирсон хөдөлмөрийн хуваарьтай байх хэрэгтэй.
Хэрвээ үр хүүхдээ хайрлана хамгаална гэсэн бол тэр бодолдоо үнэнч бай аав ээж нараа. Энэ бас бидний журамт үүрэг. Нэг л яарсан сандарсан завгүй хүмүүс? Юуны төлөө гэдгээ дахин нэг бодоцгооё!

 

Б.Ууганцэцэг (Сэтгэл судлаач)

Хүүхдээ өөрөөсөө холдуулах гээд утас, ТВ-ээр аргалаад бариулаад, үзүүлээд суулгачихдаг бол өөрийгөө л хуурч байгаагаас ялгаагүй. Эсвэл "тэгж болохгүй, ингэж болохгүй, боль, зайл, хойшоо бай, зүгээр бай" гэсэн хориглосон харилцаанаас өөр харилцаа үүсгэхгүй байвал хүүхэд өөртөө итгэлгүй, аймхай, хулчгар, дуугүй, ноомой, зөрүүд болно. Хориглохын оронд ТАЙЛБАРЛАН ЯРИЛЦ. Хүүхдээ боль, холд, хойшоо гэхийн оронд тэр "хүүхдээс чинь илүү үнэтэй" эд зүйлсээ хүүхдээсээ холдуул, гар хүрэхгүй газар тавь. Гэхдээ дураар нь байлга гэсэн үг бас биш. ХҮҮХДИЙН ХӨГЖИХ ОРЧИНГ БҮРДҮҮЛ. Хүүхдийн хөгжилд, эцэг эх- хүүхдийн харилцаанд тоглоом маш чухал үүрэгтэй. Тоглоом нь эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ чанартай, хайр дүүрэн, үнэтэй цагаа түүнтэй хуваалцах боломжийг олгоно. Тоглож байх явцад тэдний хооронд бий болох харилцан нөлөөлөл нь ирээдүйн хязгааргүй харилцааг хөгжүүлж байдаг. Эцэг эхчүүд энэ боломжийг ашиглан хүүхэдтэйгээ улам дотно харилцааг бий болгох боломжтой. Үнэтэй сургууль, сургалт, гоё ганган хувцас гэхээсээ илүүтэйгээр хүүхэдтэйгээ өнгөрүүлсэн хором бүр тань ХАМГИЙН ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ.
Ж.Хорлоо (Хүүхэд судлаач) Сургуулийн Өмнөх Боловсролын Шинэчлэл

Arslan.mn

ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газраас Дэлхийн Зөн ОУБ, ГБХХГ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран "ЗӨВ ТУСГАЛ" хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэ удаагийн хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн төлөө олон аян, хөдөлгөөн зохион байгуулсан бөгөөд энэ удаад эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ хүмүүжил, хамгаалалд анхаарахыг уриалж, гарч болзошгүй хор хөнөөлийг нь ухуулан ойлгуулах ажлууд хийгдэх юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)