Ойн сан бүхий газарт байгаа модыг тайрсан зөрчил илрүүллээ
- 2019-05-28
- Байгаль орчин
- 0
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийх” 01/26 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтын хүрээнд Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд болон Шарга морьт, Хуурай мухарын ам, Хадатын дэнж, Сэрэвгэр, Сандаг, Туулайт, Үнэгт, Цуурайт, Цээнэ, Гүнж, Сэлхийн амуудыг хариуцан ажиллаж буй Байгаль хамгаалагч А.Ганболд, Ц.Батзаяа, Д.Төмөрбаатар нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг, тараах материалаар хангаж ажиллалаа.
Хяналт шалгалтын явцад 19 дүгээр хороо Шарга морьт зуслангийн задгайд иргэн Б нь өөрийн эзэмшлийн зуслангийн хашаан дотор байгаа 3 ширхэг шинэс модыг тайрч, ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрч Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь заалтанд заасан шийтгэлийн дагуу арга хэмжээ авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэн ажиллалаа.
Сэтгэгдэл (0)