Амралт зугаалгаар явах үедээ гол усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
- 2019-05-28
- Орон нутаг
- 0
Сэлэнгэ аймгийн Шаамар сум Дулаанхаан тосгонд оршин суугч иргэн С / 77 настай эмэгтэй/ 2019.05.26-ны өдрийн 10 цагийн үед гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн эрлийн бүлэг- 6 алба хаагч, эрэлч нохой-1-тэйгээр ослын газар очиж эрлийн ажиллагааг эхлүүлж 17:52 минутанд Ерөө голын “Бага Заатан” гэдэг газраас 3км голоор урсаж шумбалт хийн 2,5 м гүнээс буцалтгүй нэрвэгдэгчийг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Баянгол сум Нарангийн голын Урт булгийн ам гэдэг газарт уурхайн хиймэл нууранд HOWO маркын автомашин осолдсон голомтод Онцгой байдлын газрын дарга х/а Г.Баатраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын болон тус уурхайн 120 гаруй ажилчин албан хаагчид ослын газарт эрлийн ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын албан хаагчдыг ажил үүрэг гүйцэтгэх, амралт зугаалгаар явах үедээ гол усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
СЭЛЭНГЭ АЙМАГ
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
Сэтгэгдэл (0)