Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагийн талаар авах зарим арга хэмжээний Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоол гарсны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

1. “ЭКО ТАЙХИ” ХХК-ийн гүйцэтгэж буй ажил

Лагийн үнэрийг дарж бактери ашиглан бордоо үйлдвэрлэх ажил. Энэ ажил 2018-2020 он хүртэл үргэлжлэх бөгөөд “Эко тайхи” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна. 

  • Өдөр тутам гарч буй 1200 м3  (153 өдрийн турш гарсан 183600 м3) хүртэл хэмжээтэй түүхий лагийн үнэрийг дарах, цаашид бордоо болгох
  • Хур лагийн 10 га талбайн 241164 м3 лагийг бордоо болгох
  • Картын талбайд байгаа 294483 м3 лагийг бордоо болгож картыг суллах ажлуудыг хийж байна. 

Үүнээс: 2018 онд  

  • 23 картын 161360 м3 лагийг суллан үнэргүйжүүлж бордоо болгох ажлыг гүйцэтгэсэн
  • Өдөр тутмын 144000 м3 шингэн лагийг боловсруулж бордоо болгох ажил хийж, нийт 305360 м3 лагийг бордоо болгов. 

2019 онд үлдсэн лагийг бордоо болгохоор төлөвлөн ажиллаж буй бөгөөд ажлыг тавдугаар сарын 20-ны өдөр эхлүүлээд байна. Уг ажлын хүрээнд өдөр тутам гарч буй 1200 м3  (33 өдрийн турш гарсан 39600 м3) хүртэл хэмжээтэй түүхий лагийн үнэрийг дарах, цаашид бордоо болгох, Хур лагийн 10 га талбайн 241164 м3 лагийг бордоо болгох,(VII/15-IX/01), картын талбайд байгаа 150483 м3 лагийг бордоо болгож картыг суллах (V/20-VI/29) ажлыг хуваарийн дагуу хийж гүйцэтгэж байна.   Нийт 719247 м3 лагийн үнэрийг дарж боловсруулна. Мөн Япон улс болон Гацуурт ХХК-ийн Хөдөө аж ахуйн нэгдсэн лабораториор лаг болон боловсруулан гаргасан бордоог баталгаажуулж шинжилгээ хийлгэн эрүүл аюулгүй байдал, бордоонд тавих шаардлагыг хангасан болох дүгнэлт гарчээ. 

2. “ХОВД ТУЛ” ХХК-ийн гүйцэтгэж буй ажил

Цэвэрлэх байгууламжийн лагийн талбай дах лагийн үнэр дарах, биологийн бүтээгдэхүүн ашиглан хар шороон хөрс бий болгох ажлыг “Ховд тул” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна. ОХУ-д үйлдвэрлэсэн биологийн бүтээгдэхүүнийг Монгол эрдэмтний аргачлалаар 13220 м2 лагийг компостын аргаар хар шороон хөрс гарган авах ажлыг хэрэгжүүлж ажлын явц 90 орчим хувьтай явагдаж байгаа юм. 

Дээрх бордоо болон хар шороон хөрсийг дараах маягаар ашиглах боломж байна. Үүнд:

  • Уул уурхайн нөхөн сэргээлт
  • Хөрсний доройтлыг арилгах
  • Хотын ногоон байгууламжид ашиглах
  • Гэр хорооллын хөрсний бохирдлыг арилгах
  • Нүхэн жорлонг цэвэрлэх, үнэргүйжүүлэх, ариутгах 
  • Хар шороон хөрсийг орлуулах
  • Цахилгаан станцуудын үнсэн санг хучих

Сүүлийн 30 жилийн хугацаанд Нийслэлийн ногоон байгууламжийг өргөжүүлэх, арчлан тордох зэрэг ажилд хар шороон хөрсийг хотын ойр орчмоос ухан зөөвөрлөн хэрэглэж байна. Зөвхөн Улаанбаатар хотын харьяа хот тохижилтын асуудал хариуцсан газрууд жилдээ 15000-20000 м3 хар шороог хэрэглэж байна. Хотын ногоон бүсээс хар шороон хөрс олборлох нөөцгүй болж байгааг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд анхааруулсаар иржээ.Иймд дээрх хэрэгцээг лагаас гарган авсан бордоо, хар шороон хөрсөөр орлуулан хангах нөөц боломж бүрдэж байна. Одоогийн байдлаар 26000 м3 хар шороон хөрс, 305360 м3 бордоо бэлэн болоод байна.

Өндөр температурт халаан халдваргүйжүүлэх ажил, хөндлөнгийн хяналтын шинжилгээнүүдийг захиалагчийн зүгээс хийлгэхээр бэлтгэж байна. Мөн МХЕГ-ын лабораториор эмгэг төрөгчийн шинжилгээг хийлгэж хамтран ажиллаж байгаа юм. 

3. “АЙ ВАЙ И ЗЭТ ГРУПП” ХХК-ийн гүйцэтгэж буй ажил

Төв цэвэрлэх байгууламжийн лагийн талаар авах зарим арга хэмжээний хүрээнд лаг усгүйжүүлэх байгууламжийг барих ажлыг хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү байгууламж нь хоногт 1000 м3 идэвхит лаг, 1500 м3 түүхий лагийг усгүйжүүлэх хүчин чадалтай. Тус байгууламж ашиглалтад орсноор Төв цэвэрлэх байгууламжид өдөр тутам гардаг түүхий лагийг ил задгай лаг хатаадаг байсныг зогсоож, усгүйжүүлэн лагийн хэмжээг 5 дахин бууруулах ба үнэрийг багасгана. Ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай явагдаж байгаа аж. 

Ажлын зураг төслийн дагуу Лаг өтгөрүүлэгч байгууламж, центрфугийн байгууламж, насос станцын суурийн бетон, төмөр арагт бүтээц, Суурийн ажил, Металл хийц, хучилтын ажил, дотор ариутгах татуургын систем, халаалтын систем, агаар сэлгэлт, хүчит төхөөрөмж дотор гэрэлтүүлгийн ажил, холбоо дохиолол автоматик, техник тоног төхөөрөмжийн шугам хоолойн ажил, илүүдэл усны буцах шугамын ажил, техникийн усны шугамын ажил, насостой гүний худгийн ажил бүрэн дуусаад байна. 

Тоног төхөөрөмжийг тусгай захиалгын дагуу үйлдвэрлэн, суурилуулж дуусаж тохируулгын ажил хийгдэж байна.  Уг  байгууламжийг 2019 оны долоодугаар сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Unen (139.5.218.75)

    2019-06-03

    buh ariun tsevriin baiguullamjuud ba tshailgaan stants zuvlultuur uldene, shiniig hezeech bairhguy.