Үхрийн цул махны үнэ 100 төгрөгөөр буурчээ
- 2019-05-30
- Эдийн засаг
- 2
Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг танилцууллаа.
Махны дундаж үнэ
2019 оны 5 дугаар сарын IV долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10522 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11850 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 62 төгрөгөөр (0.5%), үхрийн цул махны үнэ 100 төгрөгөөр (0.7%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 10500 төгрөг, Харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 12500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 136 төгрөгөөр (1.3%), хонины цул махны үнэ 174 төгрөгөөр (1.5%) тус тус буурсан байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 9500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12000 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2019 оны 5 дугаар сарын IV долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1300-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1350 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Сансар”, “Оргил” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ
2019 оны 5 дугаар сарын IV долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хятад сонгино 1.9 хувиар өсөж 1349 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байлаа.
Сэтгэгдэл (2)
зочин (66.181.169.108)
битгий ард түмнээ доромжилж дорд үзээд байгаарай
T1 (202.126.89.54)
Poooooh...eee gylsi ....kkkk