Ламын гэгээний VIII дүр буян номын авшиг хүртээнэ
- 2019-05-31
- Орон нутаг
- 0
Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жилийн ой, түүний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд Бат оршил өргөх арга хэмжээний тов гарчээ.
Баянхонгор аймаг, нутгийн зон олноос Ламын гэгээнтэндээ Бат оршил өргөх хүсэлт тавьж, заллага айлтгасны дагуу их ойн арга хэмжээг хоёр хэсгээр зохион байгуулахаар болсон байна. Ингэхдээ шашин соёлын арга хэмжээг зургадугаар сарын дундуур зохион байгуулах бол ойн баяр наадмын үйл ажиллагааг долдугаар сарын 26, 27, 28-нд хийхээр тогтжээ.
Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэн Энэтхэг улсад шашны номонд шамдан суралцаж байгаа бөгөөд ирэх сарын 5-нд эх орондоо ирж, 20 гаруй хоног саатах ажээ. Тэрээр төрөлх нутагтаа морилон сүсэгтэн олноо хамруулсан шашин соёл, олон нийтийн үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцож ном судар, сургаал айлдвараа тавих юм байна.
Гэгээнтэн зургадугаар сарын 6-нд болох Их богд хайрханы тахилгад өөрийн биеэр оролцоод үргэлжлүүлэн төрөлх нутгийнхаа бүс бүсийн сүсэгтэн олонтойгоо уулзаж, буян номын авшиг хүртээх аж.
Сэтгэгдэл (0)