Гималайн ууланд төөрсөн найман уулчныг эрэн хайж байна
- 2019-06-03
- Дэлхий
- 0
Энэтхэгийн хоёр дахь аварга хайрхан болох 7816 метрийн өндөр Нанда Деви ууланд авирахаар гарсан найман уулчин сураггүй болжээ.Уулчид оргилд зүүн талаас нь хүрэхээр тавдугаар сарын 13-наас авиралтаа эхэлсэн ч холбоо тасарч, болзсон хугацаандаа үндсэн бааздаа эргэж ирээгүй байна.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлж буйгаар нойтон цас, бороо их хэмжээгээр орж байгаа тул уулчдыг эрж хайх, авран хамгаалах ажиллагаа явуулахад туйлын хүндрэлтэй байгаа ажээ.Энэтхэгийн агаарын цэргийн хүчин өнөөдрөөс аврах ажиллагаанд нисдэг тэрэг ашиглаж эхэллээ.Сураггүй болсон уулчдын хувьд Их Британийн 4 иргэн, хоёр америк, энэтхэг, австрали хүмүүс байгаа юм.
Сэтгэгдэл (0)