Булган аймагт гурван га ойн талбай шатжээ
- 2019-06-03
- Орон нутаг
- 0
Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Даваатын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 43 км-т, сумын төвөөс зүүн зүгт 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 31-ний өдрийн 15:40 цагт хүлээн авчээ.
Ингээд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 40 иргэн, нийт 52 хүн таван автомашин, 10 мотоциклтой ажиллаж, зургаадугаар сарын 2-ны өдрийн 17:30 цагт унтрааж, тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн байна. Уг гал түймэрт гурван га ойн талбай шатжээ.
Сэтгэгдэл (0)