Дэлхийн өрсөлдөх чадвараар Монгол Улс 62-т жагсчээ
- 2019-06-03
- Эдийн засаг
- 0
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2019"-ийг танилцууллаа. Уг судалгаагаар ижил түвшний 63 улсыг харьцуулдаг бөгөөд Монгол Улс 2015 оноос хамрагдаж эхэлжээ. Энэ жилийн хувьд Монгол Улс өрсөлдөх чадвараараа 63 улсаас 62 дугаарт эрэмбэлэгдэж, Венесуэлийн өмнө өмнө жагссан байна. Энэ талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Дэд захирал И.Одончимэг "Бид дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвтэй 2010 оноос хойш хамтран ажиллаж байна. Өрсөлдөх чадварын судалгаа нь дөрвөн үзүүлэлтийн дагуу улс орнуудыг харьцуулдаг ба манай улс дараах байруудад эрэмбэлэгдсэн.
- Эдийн засгийн тамир тэнхээ 58
- Бизнесийн байгууллагуудын ашигт ажиллагаа 59
- Засаглалын үр ашигтай байдал 61
- Дэд бүтэц 62 дугаарт тус тус бичигдсэн байна. БНХАУ 14, ОХУ 45 дугаар байрт тус тус эрэмбэлэгдсэн. Үүнээс харвал хөрш орнуудын хувьд өсөлттэй яваа ч манай улсын хувьд эсрэгээрээ буурч байна" гэлээ.
Б.Цогоо
Сэтгэгдэл (0)