Ц.Эрдэнэбаяр: Нэг литр АИ-92 бензиний үнэ 50 орчим төгрөгөөр буурна

Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнэд өөрчлөлт орохтой холбоотой мэдээллийг өчигдөр /2019.06.05/ өглөө. АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр АИ-92 бензиний үнэ 50 төгрөгөөр буурах болсон талаар мэдэгдлээ.

Ц.Эрдэнэбаяр  “Дэлхийн зах зээл дээрх брент газрын тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар бууж байгаатай холбоотойгоор зургаадугаар сарын 15-наас манай бензиний үнэ буурах нөхцөл бүрдэж байна. Өнгөрсөн тавдугаар сард дизель түлшний жижиглэнгийн үнэ 40 төгрөгөөр, АЙ-92 шатахуун 60 төгрөгөөр  нэмэгдсэн. АМГТГ-аас  тавдугаар сарын сүүлээр дизель түлшний үнийг нэмэх шаардлагагүй гэж үзээд аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлсэн. Зургадугаар сарын 5-ны дотор аж ахуйн нэгж байгууллагууд албан бичгээр эргэж хариу ирүүлэх ёстой.  Хэрэв хариу ирүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх цуцлах арга хэмжээг авч ажиллана. 2019 он гарсаар 3-5 сар буюу гурван сар дараалан түүхий эд тосны үнэ өссөн. Үүнтэй холбоотойгоор хилийн үнэ өссөн.

Харин зургадугаар  сард  тонн тутамд 25 ам.доллараар буурсан байна.  Тэгэхээр  зургадугаар сарын 15-аас хойш орж ирсэн бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ 50 төгрөгөөр буурна. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ  буурч байгаа бол бууралтыг барьж ажиллах, дагаж мөрдөхийг барьж ажиллана” гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (66.181.169.108)

    2019-06-28

    ард түмнээ доромжилж ханахгүй

  • Zochin (64.119.20.239)

    2019-06-05

    САЙХАН ШОУДАХ ЮМ ДАА .200 ТӨГРӨГӨӨР НЭМЧИХЭЭД 50 ТӨГРӨГӨӨР БУУЛГАНА ГЭЖ ЯРИЖ БАЙХААСАА ИЧИЖ АМИДАР ДАА.