“Алтны салбарт Хөгжлийн банкны оролцоо” сэдэвт илтгэл тавив

"Mongolia gold-2019" алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн чуулган өнөөдөр эхлэв. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү чуулганд  гадаад, дотоодын 400 орчим төлөөлөгчид оролцож, салбарын өмнө тулгамдаж буй асуудал, шийдэл гарцын талаар зөвлөлдөв.Тус чуулганаар алтны салбарт дэвшилтэт техник, технологи, дэлхийн туршлагыг нэвтрүүлэх, алтны шороон ордын төслүүдэд санхүүжилт татах, санхүүгийн бусад боломжуудыг эрэлхийлэх, үндсэн ордын төслүүдэд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, алтны геологи хайгуул, судалгааг хөгжүүлж алтны нөөцийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ.

Чуулганд Засгийн газрын төлөөлөл, алтны олборлолт, хайгуулын компаниуд, хөрөнгө оруулалтын корпорациуд, зөвлөх компаниуд болон ханган нийлүүлэгчид, банк, санхүүгийн байгууллагууд, мэргэжлийн холбоод оролцов. "Mongolia gold-2019" алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн чуулганы үеэр алтны салбар нь Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж, валютын нөөцийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өнгөрсөн 2018 онд уг салбараас 900 сая долларыг төвлөрүүлснийг онцолсон юм. Энэ бол алтны салбарын хувьд оргил жил болсон бөгөөд үүнд төр засгийн бодлого, татварын таатай орчин нөлөөлжээ. Алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн чуулганд Монгол Улсын Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр “Алтны салбарт Хөгжлийн банкны оролцоо” сэдвээр илтгэл тавив. МУХБ-наас алтны компаниудад зээл олгохдоо тухайн төслийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон холбогдох  бичиг баримтыг хуулийн дагуу бүрдүүлэх шаардлагыг тавин шаардлага хангасан компанитай санхүүжилт олгон хамтран ажилладаг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)