Мяньмар улс батлан хамгаалах салбарын авлигыг дотооддоо хянан шийдвэрлэдэг болжээ

Мяньмар Улсын Батлан хамгаалахын салбарт гарч буй авлигын асуудлаа дотооддоо дүрэм, журам батлан хэрэгжүүлэх замаар хуулийн байгууллагаас гадуур шалган шийдвэрлэж, хариуцлага хүлээлгэж байгаа талаар Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Энэ талаар тус яамны төлөөлөгч: “Бид авлигын хэргийг зүгээр орхилгүй, түүний эсрэг арга хэмжээ авдаг” гэж мэдээлжээ. Тухайлбал, тус яамны өндөр албан тушаалтны авлигын хэргийг шалгаж байгаа ч тэр талаар хуулийн байгууллагад мэдээлдэггүй гэсэн байна.

Мяньмар Улсын Үндсэн хуульд “Цэргийн албан хаагчтай холбоотой хэргийг тусгай шүүх байгуулах замаар хянан шийдвэрлэж болно” гэсэн заалт байдаг учраас бид дотооддоо авлигын хэргийг ийнхүү шалган шийдвэрлэж байна гэж тэрээр нэмж хэлжээ.

Тус улсад 2014 онд Авлигын эсрэг хууль батлагдан Авлигын эсрэг хороо байгуулагдсан боловч үр дүн нь хараахан харагдахгүй байсан гэнэ. Харин шинээр байгуулагдсан Засгийн газар Авлигын эсрэг хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах замаар эрх мэдлийг нь нэмэгдүүлсэн байна.

Түүний үр дүнд өндөр түвшний авлигатай тэмцэж, сайд, орон нутгийн прокурор, дүүргийн шүүхийн шүүгч нарт холбогдох хэргийг үнэн зөвөөр хянан шийдвэрлэж чаддаг болжээ.

 

Эх сурвалж: www.irrawaddy.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)