УАА серийг зөвхөн импортын тээврийн хэрэгсэлд олгоно
- 2019-07-24
- Үнэн
- 0
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын нөөц багассантай холбогдуулан Улаанбаатар хотын харъяалалтай УАА серийг өнөөдрөөс задалж байгаа бөгөөд уг дугаарыг зөвхөн импортын тээврийн хэрэгсэлд олгоно.
Цахим хэлбэрээр дугаар сонгон захиалсан иргэн та 24 цагийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой.
Мөн шинэчлэгдсэн стандартаар
✔ Нийтийн тээврийн хэрэгсэлд шар дэвсгэр дээр хар өнгөөр,
✔ Эко буюу цахилгаанаар ажилладаг тээврийн хэрэгсэлд ногоон дэвсгэр дээр цагаан өнгөөр,
✔ Технологийн буюу тусгай замын тээврийн хэрэгсэлд хар дэвсгэр дээр цагаан өнгөөр,
✔ Дипломат буюу ДК тээврийн хэрэгсэлд улаан дэвсгэр дээр цагаан өнгөөр,
✔ бусад төрлийн тээврийн хэрэгсэлд цагаан дэвсгэр дээр хар өнгөөр бичигдсэн төмөр дугаар олгогдохоор тусгагдсан.
Мөн цаашид тухайн тээврийн хэрэгсэл дээр бүртгэлтэй улсын дугаарыг өөрчлөх боломжгүй, эзэмшигч өөрчлөгдөхөд уг дугаар нь тээврийн хэрэгслийн хамтаар дараагийн эзэмшигчид шилжинэ.
Тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэх төлбөр, тэмдэгтийн хураамжинд өөрчлөлт ороогүй бөгөөд улсын дугаар олгох программ нь 14 хоногийн давтамжтайгаар автоматаар шинэчлэлт нэмэгдүүлэлт хийгдэж, дугаарын нөөц бүрдүүлэлт үүсгэнэ.
Эх сурвалж: АТҮТ
Сэтгэгдэл (0)