Хөвсгөлийн тайгаас хоёр хүний цогцос олджээ
- 2019-07-26
- Орон нутаг
- 0
Хөвсгөл аймагт аялаж байсан жуулчид хоёр хүний цогцос олж, цагдаагийн байгууллагад мэдэгджээ.
Энэ нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат иргэн М /25 настай эрэгтэй/, иргэн Г /28 настай эмэгтэй/ нар ууланд 3 хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй алга болсон хэргийн талаарх мэдээллийг өнгөрсөн онд гарч байсан. Тэгвэл хоёр хоногийн өмнө Хөвсгөлийн тайгаас дээрх хоёр иргэний цогцос мөн байж болзошгүй гэх мэдээлэл байна.
Цагдаагийн байгууллага тухайн хоёр иргэнийг гадны нөлөөтэй амиа алдсан эсэхийг тогтоохоор шалгалт явуулж байгаа аж.
Сэтгэгдэл (0)