Ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
- 2019-07-26
- Орон нутаг
- 0
Долоодугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, Зэлтэр, зүүн хажуугийн Онон, Хэрлэн голын эх болон дунд хэсгээр усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгдэж, Үүр, Сөгнөгөр, Балж, Хэрлэн гол Багануур дүүрэг, Туул гол Улаанбаатар хот орчимд үерийн түвшинг 5-55 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд үерийн аюултай түвшинг 10 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Мөн Ховд , Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 10-20 см давсан хэвээр байна. Долоодугаар сарын 27-нд Хэрлэн гол Багануур дүүрэг, Эг гол Хантай баг, Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 20-30 см нэмэгдэж, Хэрлэн гол үерийн аюултай түвшинг 25 см давна. Иймд дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)