Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, Зэлтэр, зүүн хажуугийн Онон, Хэрлэн голын эх болон дунд хэсэг, Сэлэнгэ мөрний адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Үүр, Сөгнөгөр, Балж, Онон, Туул гол Улаанбаатар хот Алтанбулаг сум орчимд үерийн түвшинг 10-65 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Багануур дүүрэг орчимд үерийн аюултай түвшинг 10-35 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Мөн Ховд , Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см давсан хэвээр байна. 7 дугаар сарын 27-нд Хэрлэн гол Мөнгөнморьт, Багануур дүүрэг орчимд усны түвшин 10-25 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 20-50 см давна.

Иймд дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

Гадаргын усны судалгааны хэлтэс

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)