Олон жилийн дунджаас ахиу хур тунадас унаж, нутгийн 95 хувьд зуншлага сайн байна
- 2019-08-10
- Өөр өнцөг
- 1
Наймдугаар сар гарснаас хойш нийт нутгийн 70 орчим хувьд нь олон жилийн дунджаас ахиу хур тунадас унажээ. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 95 хувьд нь зуншлага сайн байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.
Харин үлдсэн таван хувь нь гандуу байна. Үүнд Баянхонгорын Богд, Шинэжинст, Өвөрхангайн Баянгол, Гучин-Ус, Сант, Төв аймгийн Баян-Өнжүүл, Бүрэн сум багтжээ. Мөн Дундговийн Адаацаг, Баян-жаргалан, Өлзийт, Дорноговийн Хөвсгөл, Улаанбадрах, Сайншанд, Сүхбаатарын Түвшинширээ сумын нутагт бэлчээрийн ургамал тааруу ургасан, зуншлага сайнгүй, хур тунадас багатай байгаа аж.
Дашрамд дурдахад, өнгөрсөн оны мөн үед нийт нутгийн 90 хувьд зуншлага хэвийн, 10 хувь нь гантай байжээ.
Б.Саруул
Сэтгэгдэл (1)
(150.129.142.28)
ДУНДГОВЬ ЭРДЭНЭ ДАЛАЙ ЗУНШЛАГА ТААРУУ БОРООГҮЙ БАЙГАА .