УИХ-ын дарга Г.Занданшатар төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа бүтээн байгуулалтын үйл явцтай танилцлаа
- 2019-08-05
- Орон нутаг
- 1
УИХ-ын дарга Г.Занданшатар төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа бүтээн байгуулалтын үйл явцтай танилцлаа.
Баянхонгор аймгийн Баянговь суманд “Зуслангийн өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж, ажиллалаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буйүйл явц болон түүнд орж буй гол өөрчлөлт, зохицуулалтуудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Баянговь сумын иргэд нутгийн удирдлагын тогтолцооны өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Энэ өдөрлөгийн хүрээнд хоёр өдрийн турш Улаанбаатар хотоос эхо оношилгоо, хүүхэд, эмэгтэйчүүд, гэмтэл, урологи, шүд зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын баг хөдөө орон нутгийн иргэдэд эрүүлмэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн юм. Аймгийн хэмжээнд бүх насныхны дунд шүдний өвчлөл ихбайгааг эмч нарын багийн ахлагч, “Хонгор дент” шүдний эмнэлгийн их эмч Б.Нацагдорж хэлж байлаа. Аймгийн удирдагуудаас “Эрүүл шүд” аяныг өрнүүлж, зарим сумдад хүүхдийн шүдний өвчлөлийг огцомбууруулсан ч эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж эргээд өвчлөл нэмэгдэх хандлага байгаа учиронцгой анхаарах шаардлагатай гэлээ. Орон нутгийн газрын болон ундны усны онцлогоос шалтгаалан иргэдийн дунд дотор эрхтэний өвчлөл багагүй байдаг байна. Баянговь суманд давхардсан тоогоор 150 гаруй иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамрагдсан юм. Малчин иргэд тэр бүр эрүүл мэнддээанхаарч чаддаггүй тул дахин нарийн мэргэжлийн эмч нарын багийг удаан хугацаагаар сумдад ажиллуулж өгөхийг УИХ-ын дарга болон орон нутгийн удирдлагуудаас хүслээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Баянговь сумын иргэдтэй шатрын нөхөрсөг тоглолт хийсэн юм.
Аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүх бүтээн байгуулалтыг хугацаанд нь ашиглалтад оруулахад хяналт тавихыг үүрэг болгов
УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Баянговь суманд ажиллах үеэрээ улсын төсвийнхөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явц байдалтай танилцав.
Баянговь суманд энэ онд нутгийн удирдлагын ордон болон 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын ажил хийгдэж байгаа юм.
Нутгийн удирдлагын ордныг “Очир заан” ХХК хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд сумын 32 иргэнийг авч ажиллуулж байна. Барилгыг ажил хэвийн үргэлжилж байгаа учраас 2019 оны арванхоёрдугаар сарын01 гэхэд улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа талаараа тус компанийн инженер н.Лхагва хэллээ.
“Арвин Хонгор” ХХК-ийн хариуцан ажиллаж буй 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын ажил 70 орчим хувьтай явагдаж байгаад УИХ-ын дарга шүүмжлэлтэй хандаж байлаа. Тэрбээр, “Зуны сарзургаа биш. Найман сар гарчихсан байхад дөнгөж 70 хувьтай байна. Удахгүй хичээл сургууль эхлэх гэжбайна. Энэ сарын 15 гэхэд хүлээлгэж өгөх хэрэгтэй. Хүүхдийн төлөө хийж байгаа ажилд сэтгэлтэйбаймаар байна” гээд аймгийн холбогдох байгууллага, албан тушаалтнуудад аймгийн хэмжээнд хийгдэжбуй бүх бүтээн байгуулалтын ажлын явцад хяналт тавьж, заасан хугацаанд ашиглалтад оруулах талдээр анхаарч ажиллах үүрэг, чиглэлийг өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл (1)
zochin (103.229.123.22)
ZANDANHSATAR SAIDAA TA MASH ZEB YRIAD BNA . ODOO SHUUD L KHEREGJUUL. AJILGYICHUUD GEED L BAIKH UM , ZUNII 3 SAR / OYUTAND CH/ ajil oldkhgyi um. SHUTIS ylangyua SHINJLEKH UKHAAN KHEGJEED MANAIKH KHOSTROOD L BAIKH UU. BOLOBSROLIIN SALBART MASH TURGEN EERCHLELT HKII, DADLAGA HKIILGEHKGYI , BODITOOR SURGAKHGYI BNA SHUU DEE. ERCHIMKHUCHNII SALBAR MANAI ULSIIN TERGUULEKH SALBAR SHUU / teleblegeetei hkegjuulj bsn/ OKHU m,ash ikh TEKHNIK /EX nii/ HKEGJIJ BUI ORON SHUU DEE , TEREES TUSGAI TETGELGEER OUYTAN SURGAACHEE...