П.Баяр: Хөдөлмөрлөж л чадвал хөдөө орон нутагт сайхан амьдрах боломж бүрэн байна
- 2019-08-05
- Үнэн
- 0
УИХ-ын дарга Г.Занданшатар сумдын айл өрхүүдээр орж, халуун дотно яриа өрнүүлж байгаа бөгөөд өчигдөр Баянхонгор аймгийн Богд сумын хоёрдугаар багийн малчин П.Баярынд очлоо. Тэрбээр 14 настайгаасаа эхлэн сур дарж эхэлжээ. Нэг ширийг бэлэн болгоход 1-2 мянган удаа үндэсний маягаар дарж байж сая сайхан элдүүр болдог. Нэг үрхийн ширийг боловсруулалгүйгээр “ченжүүдэд” арилжихад 5000 төгрөг байдаг. Харин түүнийг болдовсруулж, идээлэхэд нэг үхрийн ширнээс 5 аргамж сур гардаг бөгөөд түүний нэгийг нь 100 мянган төгрөгөөр тооцон арилжихад 500 мянган төгрөг болдог байна. Малаас “амьсгаанаас нь бусдыг ашиглаж болдог гэсэн өвөг эцгийн сургаалийг дагаж өнөөг хүрчээ. Мөн үхрийн ширээр хөм хийж өвлийн хахир цагаар шалаа дулаалахад ашиглаж байгаа. Малын амьсгаанаас бусдыг хаядаггүй дээ гэлээ.
Тэрбээр өвөлжөөний газартаа найман жилийн турш улаан сухай, бургас, хайлаас, агч, чацаргана зэрэг таван төрлийн 70 гаруй модийг тарьж, цөлжилтийн эсрэг өөрийн чадах бүхнээ хийж эхэлжээ. Тарьсан модоо ашиглан ташуур, уурганы толгой зэргээ хийчихдэг болжээ. Ирэх жилүүдээс мод тарих талбайгаа томсгож 100 мод тарин төлөвлөгөөтэй байгаагаа хэлж байлаа. Байгаль дэлхий цөлжиж байна гэж хойш суулгүй хүн бүр ухамсарлаж нэг ширхэг ч гэсэн модыг орйг торондоо тарьж ургуулж чадвал цөлжилтийг зогсооход ойрхон байгааг Богд сумын малчин П.Баяр УИХ-ын даргыг айлчлах үеэр хэлж байлаа. Амар хялбар зүйл гэж үгүй тул хийж бүтээх чинхүү хүсэл эрмэлзлэлтэй, юмханаар юм хийж чадвал хөдөөд сайхан амьдрах боломж бүрэн байгаа гэлээ.
Сэтгэгдэл (0)