Г.Саруул: Хуулиас давсан шийдвэр биш учраас иргэд дагаж, мөрдөх ёстой
- 2019-08-07
- Үнэн
- 4
Улаанбаатар хотын иргэдийн толгойны өвчний нэг, нэн түрүүнд шийдвэрлэх ёстой бэрхшээл бол автомашины түгжрэл. Иймд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд өнгөрсөн хугацаанд шинэ шийдэл, гарц гаргапгаа хайж, зарим нэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Гэсэн ч түгжрэл тухайн үедээ буурсан боловч урт хугацаандаа автомашины тоо нэмэгдэж, “тэг” зогсолт хийхэд ойрхон болоод байна. Тиймээс Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах шинэ зохицуулалтыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон холбогдох байгууллагаас танилцуулсан билээ. Тодруулбал, нийслэлийн замын хөдөлгөөнийг А, В, С гурван бүсчлэлд хувааж, А, В бүсэд авто зогсоолын тоог нэмэгдүүлж, төлбөртэй болгохоос гадна татвараа төлөөгүй, торгуультай, үзлэгт хамрагдаагүй автомашиныг нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэж, энэ сарын 15- наас хэрэгжүүлэхээр болсон. Үүнийг иргэд, жолооч нарын зарим нь “ялгаварласан шийдвэр” гэж шүүмжилж байгаа бол нөгөө хэсэг нь “бодит үр дүн гарах ажил" хэмээн дэмжиж байгаа билээ. А бүс МУБИС-ийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэл, Б бүс Их тойруу, Баянбүрд, 100 айл, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл байх бол С бүс нь бусад хэсгийг хамрах юм. Энэхүү ажлын бэлтгэл ажлын талаар нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулапт, инженерчлэлийн газрын төлөвлөлт судалгааны мэргэжилтэн Г.Саруултай ярилцлаа.
Автомашины түгжрэлийг бууруулахын тулд холбогдох албаныхан янз бүрийн шийдэл, гарц гаргалгаа хайж байна. Хамгийн сүүлд гаргасан шийдэл бол Улаанбаатар хотын автозамыг бүсчлэлд хуваасан. Ийм шийдвэр гаргахаас аргагүй нөхцөл байдал үүсэв үү?
-Манай улс замын сүлжээгээ анх 1975 онд хүн ам 400-500 мянга, тээврийн хэрэгслийн тоо 10 орчим мянга байхад төлөвлөж барьсан байдаг. Гэтэл 2018 оны байдпаар 400 орчим мянган автомашин тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд орсон байна. Өөрөөр хэлбэл, ийм тооны автомашин бүртгэлтэй гэсэн үг. Үүнээс Улаанбаатар хотод өдөр тутамд 300 орчим мянган автомашин замын хөдөлгөөнд оролцдог гэсэн тооцоо бий. Иймд түгжрэл үүсэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн гэж болно. Мөн Улаанбаатар хот их болон бага тойруугийн орчимд бүх төрлийн үйлчилгээ, албан байгууллагууд төвлөрсөн байдаг нь хөдөлгөөн нэмэгдэх нэг шалтгаан. Олон хүчин зүйлээс шалтгаалсан автомашины түгжрэлийг буурулахын тулд шинэ шийдэл, гарц гаргалгаа эрэлхийлж, заримыг нь хэрэгжүүлдэг. Энэ дагуу автозамыг А, В, С бүсэд хуваан зохицуулалт хийхээр болсон.
ЗОГСООЛ ХАЙЖ 20-30 МИНУТ ЗОХИОМОЛ ТҮГЖРЭЛ ҮҮСГЭДЭГ
-Тухайлбал, аль бүсэд ямар зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Автомашины зогсоолыг нэмэгдүүлж, төлбөртэй болгох нь хэр зөв гэж үзэж байна вэ?
-А, В бүсэд автомашины зогсоолыг нэмэгдүүлэхээр болсон. Эдгээр бүсэд нийтийн эзэмшлийн зогсоол байдаг ч төлбөр хураамж, тодорхой зохицуулалтгүйгээс багагүй хүндрэл үүсдэг. Жишээлбэл, эрт ирсэн нь автомашинаа бүтэн өдөржин байрлуулчихдаг. Ингэснээр нийтийн эзэмшлийн зогсоол гэдэг утгаа алддаг. Үүнээс болж ажил хөөцөлдөхөөр хотын төвд ирсэн хүмүүс зогсоол хайж, үргүй зардал гаргадаг. Тухайлбал, нийт жолоочийн 25 хувь нь зогсоол хайж, 10-15 км цагийн хурдтай 20-30 минут хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгаа бий. Энэ хэрээр зохиомол түгжрэл үүсдэг. Тиймээс А,В бүсэд 15 мянга орчим автомашины зогсоол нэмж байгуулах боломжтой гэсэн тооцоо, судалгаа бий. Хувийн хэвшлийн компанитай гэрээ байгуулж, эдгээр зогсоолын ашиглалт, арчлалт зэрэг үйл ажиллагааг хариуцуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж байна. Төсөл, сонгон шалгаруулалт маягаар хувийн хэвшлийн компаниудтай гэрээ байгуулах юм. Жишээлбэл, Хөрөнгийн биржийн урт талын зогсоолыг 11В Паркин компанид хариуцуулж байгаа. Тухайн компани зогсоолын төлбөр хураах систем зэргийг хийж, тохижилт, тоног төхөөрөмжөө байрлуулж байна. Ийм байдлаар дээрх тооны автомашины зогсоолыг бий болгоно. Ингэснээр зогсоолгүйгээс болж үүсдэг түгжрэл багасч, иргэдийн ажлын бүтээмж нэмэгдэх давуу талтай.
-Зогсоолын нэг цагийн төлбөрийг хэдэн төгрөгөөр тогтоож байгаа вэ?
-Одоогоор нэг цагийн 1000 төгрөгийн тариф үйлчилж байгаа. Зогсоолын тарифыг нийслэлийн ИТХ-ын тогтоолоор тогтоодог. Тэндээс тогтоосон хэмжээгээр төлбөр хураамж авна. Хувийн хэвшлийн компаниуд тарифаа өөрсдөө тогтооно гэсэн ойлголт байхгүй.
-Бүсчлэлээр зорчуулах шийдвэрийг энэ сарын 15-наас мөрдөж эхэлнэ гэж иргэд, жолооч нар ойлгож байгаа. Бэлтгэл ажлаа хэрхэн хангасан бэ. Тэмдэг тэмдэглэгээг байршуулсан уу. Тухайн өдөр замбараагүй байдал үүсэхвий гэсэн болгоомжлол олон хүнд байна?
-Бүсчлэлийн ажлыг зохион байгуулахдаа ганцхан өдөр бүх зохицуулалтаа хэрэгжүүлэхгүй. Шат дараатай авч хэрэгжүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж байна. Хамгийн түрүүнд авто зогсоолын асуудлыг шийдвэрлэх юм. Тиймээс бүсчлэлийн тэмдэг тэмдэглэгээг одоогоор байршуулаагүй байна. Нэг л өглөө жолооч нарыг ийшээ орж болно, болохгүй гэхгүй. Эхний ээлжид иргэдэд хангалттай мэдээлэл өгч, жигдрүүлсний дараа торгуулийн асуудлыг ярих нь зүйтэй.
НИЙТ АВТОМАШИНЫ 70-80 ХУВЬ НЬ А, В БҮСЭД ЗОРЧИХ ШААРДЛАГА ХАНГАЖ БАЙГАА
-Жолооч нарт автомашинаа хяналтын үзлэгт оруулсан, татвар, торгуулиа төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавьж буй нь тэднийг ялгаварласан шийдвэр гэж үзэх хүн цөөнгүй байна. Яагаад заавал ийм байдлаар зохицуулалт хийж байгаа юм бэ?
-Автомашинаа хяналтын үзлэгт хамруулах, татвараа төлөх нь жолоочид хуулиар хүлээлгэсэн үүрэг. Жолооч бүр энэ үүргээ заавал биелүүлэх ёстой учраас ямар нэгэн байдлаар ялгаварласан шаардлага биш.
Хуульд заасан үүргээ биелүүлсэн эсэхээр нь ангилж, тухайн бүс рүү нэвтрүүлж байгаа юм. Замын хөдөлгөөний тэмдгийн стандартад бүсчилсэн зохицуулалтын тэмдгийг шинээр нэмж, оруулж байгаа. Тэгэхээр тухайн тэмдгийн заалтаар зохицуулалтыг хэрэгжүүлнэ.
-Замын хөдөлгөөнд оролцож буй нийт автомашины хэдэн хувь нь дээрх гурван шаардлагыг хангаж байна вэ?
-Бүртгэлтэй 400 орчим мянган автомашинаас энэ оны долоодугаар сарын байдлаар 88 хувь нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны хураамжаа төлсөн байна. Гэхдээ 500 орчим мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцдог гэж үзвэл 100 орчим мянган автомашин үзлэг оношилгоонд ороогүй гэсэн үг.
Нийт автомашины 70-80 хувь нь энэ шаардлагыг хангаж байгаа учраас А В бүс рүү нэвтрэх бүрэн боломжтой. Гэхдээ энэ тоо цаашид нэмэгдэх магадлалтай. Ийм зохицуулалт хииж хэрэгжүүлэхийн бас нэг давуу тал нь жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцож, дүрмээ биелүүлдэг болох юм.
Яагаад гэвэл, А, В бүсэд зорчихын тулд дүрэм зөрчиж торгуулахгүй байхыг илүүд үздэг болно. Мөн тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт хамрагдсан байна гэдэг нь бүрэн бүтэн байдлаа хангахаас гадна автомашинаас үүдэлтэй агаар, хөрсний бохирдол тодорхой хэмжээнд буурах давуу талтай.
-Нийт автомашины дийлэнх хувь нь үзлэгт хамруулсан, татвар, торгуулиа төлсөн байх ёстой гэсэн үндсэн шаардлагыг хангажээ. Үлдсэн хувь нь тухайн шаардлагыг хангачихвал аль ч бүсэд зорчих боломжтой болно. Тэгэхээр автозамын түгжрэл бууруулах бус татвар, торгууль төлүүлэх арга хэлбэр юм биш үү?
-Түгжрэлийг бууруулахын тулд цогц арга хэмжээ авах ёстой. Энэ ажил бол зөвхөн нэг шийдэл. Олон улсын болон өмнө нь авч хэрэгжүүлсэн ажлаас харахад ганцхан шийдвэр гаргаад түгжрэлээс салахгүй. 2012 онд дугаарын хязгаарлалт хийхэд тухайн үед буюу богино хугацаандаа үр дүнгээ өгсөн боловч урт хугацаандаа автомашины тоо нэмэгдэж, анх төлөвлөсөн үр дүндээ хүрээгүй. Ойрын болон дунд хугацаандаа автомашины тоог тодорхой хэмжээнд хязгаарлаж, нийтийн тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх урт хугацаандаа хот доторх төвлөрлийг сааруулах, цаашлаад дагуул хот байгуулах, их дээд сургуулиудыг хотоос нүүлгэх зэрэг шаталсан том арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой байдаг.
ШААРДЛАГА ХАНГАСАН АВТОМАШИНД НААЛТ НААНА
-Шаардлага хангасан, автомашинуудад наалт наана гэж байсан. Энэ ажпыг ямар журмаар хэрхэн зохион байгуулах вэ?
-Эхний ээлжид нагалт наахаар болсон. Автотээврийн ундэсний төв, нийслэлийн Татварын алба хамтарч энэ ажпыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухгайн газруудад хяналтын үзлэгт орсон, татвар хураамжаа төлсөн эсэх мэдээлэл нь байдаг учраас эхнмй ээлжид ийм байдлаар ялгахаар болсон. Хэзээ, хэрхэн наах нь тодорхой болсны дараа энэ талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэнэ. Гэхдээ иргэдээс мөнгө хураан наалт тараахгүй. Аль болох иргэдэд чирэгдэл учруулахгүй үүднээс нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд эсвэл дүүрэг бүрт тодорхой тооны цэг гаргаж олгох уу гэдгийг ярилцаж байна. Мөн цаашид камераар хянахаар төлөвлөж байна.
Улсын дугаар таньдаг камер тухайн автомашин хяналтын үзлэг оношилгоондоо орсон эсэх, татвар торгуулиа төлсөн үгүйг мэдээллийн сангаасаа шүүж гаргах юм. Хэрэв шаардлага хангаагүй автомашин А, В бүсэд нэвтэрвэл тухайн орчинд хяналт тавьж буй орчинд мэдэгдэх байдлаар зохицуулна.
-Энэ зохицуулалтад иргэд, жолооч нар шүүмжлэлтэй хандаж байгаа учраас арай зөөлрүүлж, дугаарын хязгаарлалтаар А, В бүсэд нэвтрүүлэх талаар судалж байгаа гэж байсан. Үүнийг хэрхэн эцэслэсэн бэ?
-Үүнийг бид судалж үзсэн. Одоо мөрдөж буй дугаарын хязгаарлалт зарим талаараа нийцэхгүйгээс гадна өдөр бүр тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах нь иргэд, жолооч нарт хүндрэлтэй байдаг. Тиймээс тэмдэглэлт баяр буюу хичээлийн шинэ жил, Цагаан сар болохоос хэд хоногийн өмнө автомашиныг тэгш сондгойгоор зорчуулдаг. Энэ журмаас мөрдөхөөр болсон.
-А, В бүсэд амьдарч буй автомашинтай иргэд дээр дурдсан гурван шаардлагыг хангаагүй тохиолдолд яах вэ гэсэн эргэлзээ байна?
-Хуулийн дагуу жолооч бүр автомашинаа үзлэгт оруулж, татвар хураамжийг заавал төлсөн байх ёстой. Хуулиас давсан зохицуулалт биш учраас энэхүү шаардпагыг хүн бүр мөрдөх ёстой. Апь ч бүсэд амьдарч байгаа иргэд, жолооч нар шаардлагаа биелүүлж байж л замын хөдөлгөөнд оролцох ёстой учраас А, В бүсийнхэнд ямар нэгэн давуу эрх байхгүй.
ТҮГЖРЭЛИЙН ОРГИЛ ҮЕД ОРОН НУТГИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ А, В БҮС РҮҮ НЭВТРҮҮЛЭХГҮЙ
-Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл ямар зохицуулалтаар хөдөлгөөнд оролцох вэ?
-Хөдөлгөөний эрчимтэй үе ажил цуглах буюу 07.00-10.00, тарах буюу 17.00-20.00 цагийн хооронд орон нутгийн автомашиныг А,В бүсийн хөдөлгөөнд оролцуулахгүй. Бусад үед шаардлага хангасан тээврийн хэрэгсэл чөлөөтэй нэвтрэх боломжтой. 2018 оны найм, есдүгээр сард нийслэлийн баруун, зүүн товчоогоор орон нутгийн дугаартай 90 мянган автомашин орж ирсэн байдаг. Ингэснээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож буй автомашины тоо 25 хувиар нэмэгдэж байгаа юм. Иймд өнгөрсөн жил орон нутгийн дугаартай автомашины жолооч нараас судалгаа авахад судалгаанд хамруулсан жолооч нарын 30 орчим хувь нь Улаанбатар хотод нэг сараас дээш хугацаагаар түр оршин суудаг. 27 хувь нь ямар нэгэн тодорхой зорилгогүйгээр хөдөлгөөнд оролцдог, бусад нь эмнэлэгт үзүүлэх, худалдан авалт хийх зэргээр ажил хөөцөлддөг гэсэн хариулт өгсөн байдаг. Бүгдээрээ нэгэн зэрэг олон цагаар түгжирч үргүй зардал гаргах уу эсвэл дэг журам, зохицуулалт хийж, дараалалтайгаар хөдөлгөөнд оролцож, түгжрэхгүйгээр ажлаа түргэн шуурхай амжуулах уу гэдэг сонголтын өмнө ирээд байна. Иймд энэхүү ажлыг иргэд ойлгож, өөрсдийн оролцоог нэмэгдүүлснээр түгжрэл тодорхой хэмжээнд буурна.
-Бүсчлэлд хувааж, жолооч нарыг зохицуулалттай хөдөлгөөнд оролцуулснаар түгжрэл хэдэн хувиар буурах вэ?
-20 орчим хувиар буурна гэсэн тооцоотой байгаа.
НИЙТИЙН ТЭЭВЭРТ ҮНЭГҮЙ ЭСВЭЛ ХӨНГӨЛТТЭЙ ЗОРЧУУЛАХ ТАЛААР СУДАЛЖ БАЙНА
-Түгжрэлийг бууруулахын тулд автозамыг бүсчлэлд хувааж, автомашиныг тодорхой зохицуулалтаар хөдөлгөөнд оролцуулах нь нэг хэрэг. Нөгөө талдаа автомашингүй зорчих нөхцөл боломжийг хэрхэн хангах вэ. Нийтийн тээврийн хэрэгслийн чанар хүртээмж, явган хүний зам бий болгох ажлыг орхигдуулж болохгүй болов уу?
-Тодорхой зохицуулалт хийж, түүнийг дагаж мөрдсөнөөр нэлээд автомашин А, В бүс рүү орох боломжгүйд хүрнэ. Тиймээс тухайн автомашины жолооч болон түүгээр зорчиж буй иргэдэд зориулж нийтийн тээврийн чиглэл бий болгохоор төлөвлөж байна. Тодруулбал, В бүсийн гадна төлбөртэй зогсоол бий болгоно. Ингэснээр жолооч автомашинаа тухайн зогсоолд байрлуулж, тэндээсээ автобусанд сууж зорчих боломжийг бүрдүүлэх юм. Үүгээр ч зогсохгүй тухайн жолооч автобусанд үнэгүй эсвэл хөнгөлөлттэй зорчих боломжоор хангах талаар судалж, ярилцаж байна.Тухайн зогсоолд байрлуулсан тасалбараараа автобусанд зорчдог ч юм уу, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна.
-Бүсчлэлд хувааж, тодорхой шаардлага хангасан автомашиныг хөдөлгөөнд оролцуулах талаар иргэд, жолооч нараас санал, судалгаа авсан уу. Ямар хариулт өгч байна вз?
-Сарын хугацаанд иргэдээс санал асуулга авахад 70 орчим хувь нь дэмжсэн. Ерөнхий хандлагыг харахад зарим нь эсэргүүцэж, нэг хэсэг нь дэмжсэн байдалтай байна. Нэг л зүйлийг бид ойлгох хэрэгтэй. Автомашины түгжрэл гаднын хүчин зүйлээс болж үүсдэггүй. Харин иргэд, жолооч нар бий болгодог учраас энэ чиглэлд хийж хэрэгжүүлж буй ажилд өөрсдөө оролцоотой байснаар түгжрэлийг бууруулах боломжтой. Хүн бүр ялангуяа гэр бүлийн гишүүн болгон автомашин унаж хөдөлгөөнд оролцох, км хүрэхгүй газар явахдаа хүртэл автомашин барих нь нөхцөл байдпыг улам л хүндрүүлж буй хэрэг юм.
-Ямар нэгэн байдлаар хязгаарласан, хориглосон шийдвэр гаргаж хэрэгжүүлэхээс гадна автозамыг нэмэгдүүлэх, өргөтгөх ажпыпхийж болдоггүй юм уу?
-Олон улсын жишиг, судалгаанаас харахад автозамыг өргөтгөж, шинээр нэмэх тусам түгжрэл улам нэмэгддэг Хөдөлгөөнд оролцоход чөлөөтэй, таатай болох тусам автомашин унах сэдэл хүмүүст ихээр төрдөг. Боломж, болрлцоотой айл өрхийн гишүүн бүр автомашин худалдан авдаг бол боломжгүй хүмүүс лизинг гэх ямар нэгэн байдлаар худалдан авалт хийдэг. Тиймээс автомашины хэрэглээг зүй зохистой байлгахын тулд нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг чанар, хүртээмжтэй болгох ёстой. Мөн унадаг дугуй унах, явган алхах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй байдаг. Сүүлийн үед олон улсад автомашинаа хуваалцах үйлчилгээ нэлээд нэвтэрч байна. Жишээлбэл, ойрхон ажилладаг хүмүүс нэгэндээ дайгдах, нэг орон сууцныхан хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь ээлжилж хүргэж өгөх зэргээр түгжрэлийг бууруулахын тулд хувь нэмрээ оруулдаг. Тиймээс олон улсын сайн жишгийг дагаж, Улаанбаатар хотын иргэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байж, хамтдаа түгжрэлийг бууруулах хэрэгтэй.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (4)
Малчин (37.120.154.82)
Бас хот дотор том машин унах, нэг машинд 1,2 хон хүн явах зэргийг татвар, хөдөлгөөнд оролцох гэх мэт арга хэмжээгээр зохицуулж буй бусад орноос суралцах хэрэгтэй
Малчин (37.120.154.82)
Дэмжиж байна. Зөвхөн А,В бүсэд биш, Монгол улсын нутаг дэвсгэрт татвар хураамж, торгуулиа төлөөгүй, үзлэг, даатгалд хамрагдаагүй бол хөдөлгөөнд оролцохыг хориглох хэрэгтэй.
(182.160.0.250)
nobshnuud chni maalt nereer baahan hahuului abahna estoi nobsh umaa
Зочин (202.9.44.61)
Нийслэлийн автозамаар явах машины тоо нь хэвээрээ явах замыг богиносгоод байхаар түгжрэл буурах юм гэнээ. Бүсчиллээ гэхэд А бүсэд л түгжрэл буурах байх бусад бүсэд А бүсийн буурсан хэмжээнээс илүү түгжрэл нэмэгдэнэ. Ингэж сэтгэхгүй ээ. Ард түмнээс санал асуулга авахдаа үр дүн нь ил байхаар авах хэрэгтэй. Ард түмэн тэнэг биш шүү. Хэрвээ энэ шийдвэр гарвал ард түмний эсэргүйцэлтэй тулгарч Ерөнхий сайд хүчингүй болгоно доо.
Хоосон байна
Хоосон байна