Улсын арслан Б.Ганбаатарын хүрэл хөшөөний цогцолборыг сүндэрлүүлжээ

Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, улсын арслан Бандийн Ганбаатарын Хүрэл хөшөөний цогцолбор, спорт заалыг түүний төрсөн нутаг Баян-Өндөр суманд байгууллаа.

Бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагааг Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, Баян-Өндөр сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, “Бумбат” үндэсний бөхийн холбооноос наймдугаар сарын 4-нд зохион байгуулсан.

Энэ үеэр хүчит 64 бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, шагайн харваан тэмцээн болсон бөгөөд УИХ-ын гишүүн, НХХ-ын сайд С.Чинзориг, аймгийн Засаг дарга Г.Ганболд, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, улсын арслан Б.Ганбаатар, түүний хадам аав улсын заан Д.Лхагвасүрэн, улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Ш.Доржсамбуу зэрэг нэр бүхий хүмүүс, нутгийн ард иргэд  оролцов.

Хөшөөг тус сумын үндэсний бөхийн “Бумбат” дэвжээний санаачилгаар байгуулж, бөхөд хайртай олон түмний хандив, тусламжаар босгосон байна.

Спорт заалыг барихад улсын төсвөөс 900 орчим сая төгрөгийг зарцуулжээ. Аймгийн ИТХ-ын 33 дугаар тогтоолоор спорт заалыг Б.Ганбаатар арслангийн нэрэмжит болгосон юм. 

Спорт заалны цаашдын үйл ажиллагаанд зориулж аймгийн ЗДТГ-аас 5 сая төгрөгийг хандивласан ба Өвөрхангай аймгийн алдар цуутай бөхчүүд, тамирчдын залгамж халаа олноор төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа аймгийн Засаг дарга Г.Ганболд онцлов.

Улсын арслан Б.Ганбаатар  1980 оны улсын баяр наадамд өөрийн багш Ч.Өвгөнхүү начинаар тав давж улсын начин цолыг 22 насандаа хүртжээ.

1985 оны улсын баяр наадамд ес давж түрүүлэн Монгол улсын арслан цолонд хүрсэн ба самбо, жудо бөхөөр улс, олон улсын тэмцээнээс 40 гаруй медаль авсан байна. 2009 онд Монгол Улсын гавъяат дасгалжуулагч цол хүртсэн бөгөөд үндэсний бөхөөр олон арван шавийг төрүүлж, улсын цолны босго алхуулсан билээ.

 

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (103.26.194.13)

    2019-08-09

    Хангай сайхан нутгийн зон олондоо баярлалаа.Олон олон аврага арслангууд төрөх болтугай

  • s (202.179.24.239)

    2019-08-09

    hogshirch uhdeggui, hoshij uhdeg gedeg biluu

  • ayaa amiddaa hoshchih yim baina l daa (202.179.24.239)

    2019-08-09

    s

  • Сурагч (103.26.195.123)

    2019-08-09

    Сургуульд сурснаас спорт зааланд бэлтгэл хийж аварга, арслан болвол монголын түүхэнд мөнхрөх юм байна

  • uchka (202.55.191.194)

    2019-08-09

    Спорт каалыг нэрэмжит болгосон нь хөшөөнөөс илүү дурсгалтай үргэлж дуурсагдаж байна. Хөшөө бариад хэдэн жилийн дараа эвдэрч гэмтээд хэн ч арчлахгүй л юм болно. Тэр хөшөөнд оруулсан хөрөнгөөрөө арай л хэрэгтэй сумандаа эмнэлэгийн тэрэг ч юм уу сумынхаа сургууоийн аль нэг танхимыг тохижуулсан бол хэн хүнд хэрэгтэй дандаа дуурсагдаж байх болно.