Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн төмөр 27 км төмөр зам баригдаж дуусчээ
- 2019-08-13
- Орон нутаг
- 0
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Засгийн газрын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн албан томилолт Өмнөговиос Дорноговь аймагт энэ сарын 10-11-ний амралтын өдрүүдэд үргэлжиллээ.
Сайншанд-Алтанширээ чиглэлд 27 км төмөрзамыг МТЗ, УБТЗ-ХНН барьж дуусгажээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн хүрээнд хийгдэж буй нэг ажил юм. Тус төмөр замын суурь дэр бетоныг дотоодын үйлдвэрлэгчдээс нийлүүлж, замын төмрийг ОХУ-аас худалдан авсан байна.
Олон Улсын жишиг үнээс гурав дахин хямд өртгөөр буюу нэг км төмөр замыг 800-900 мянган ам.доллараар барьсан байна.
Төмөр замын барилга угсралтын ажил дууссан бөгөөд удирдлагын төвийн барилгын дотоод тохижилт засал зэрэг ажлууд үлдээд байгаа аж. Засгийн газрын гишүүд төмөр замын бүтээн байгуулалттай танилцаж, тус зам дахь галт тэрэгний анхны зорчигчид болсон юм. Монголчууд дотоодын хүчин чадлаар анх удаа төмөр зам барьж, цаашид өөрсдөө бүтээн байгуулалт хийж чадна гэдгээ нотолсон “Шинэ үеийн сэргэн мандалын эхлэл”-ийг тавьсан өгөөжтэй бүтээн байгуулалт хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тодорхойлов.
Сэтгэгдэл (0)