Галт тэрэг осолдсон хэргийг шалгаж байна
- 2019-08-15
- Орон нутаг
- 0
Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд зорчиж байсан ачааны вагоны долоон чиргүүл замаас гарсан осол гарсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй, галт тэрэгний хөдөлгөөн саатаагүй хэвийн үргэлжилж байгаа аж.
УБТЗ-ын сэргээн босгох ангийнхан дөрвөн чиргүүлийг зам дээр нь гаргасан. Үлдсэн гурван чиргүүлийг босгох ажил хийгдэж байгаа аж. Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар Зам, тээврийн хөгжлийн яамны улсын байцаагч, Тагнуулын болон цагдаагийн байгууллага, УБТЗ-ын тээврийн хянлтын алба, тээврийн прокурор тус тусын чиглэлээр газар дээр нь ажиллаж байна" гэсэн мэдээллийг албаны хүмүүс өглөө.
Сэтгэгдэл (0)