Уул, ус, мод хамрах газар эзэн холбогдогч нь олдохгүй эвдэрч сүйджээ
- 2019-08-22
- Байгаль орчин
- 0
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тусгай хамгаалалтад 1,3 сая орчим га газар авах шийдвэр гаргаж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Тодруулбал, Хорь гаруй жил Архангай аймгийн Цэнхэр сумын газрыг ухаж уул, мод, усыг сүйтгэсэн хэсэг хүмүүсийн лицензүүдийг цуцалсан юм. Мөн Архангай аймагт 13 лиценз цуцалсан бол Өмнөговь аймагт 10 лицензийг цуцаллаа.
Хуралдааны үеэр хариуцлагатай хөрөнгө оруулагч, стандарт уул уурхайг дэмжиж байгаагаа Ерөнхий сайд хэлсэн бөгөөд Засгийн газар ч санал нэг гэдгээ хуралдааны үеэр онцлов.
Гэтэл Уул уурхайг тэр чигт нь хааж боож, хувийн хэвшил рүү дайрч байгаа мэт мушгин гуйвуулж буй хүмүүс цөөнгүй байна.
Энэ талаар мэдээлэл өгөхөд эх орны 1100 байршилд 27405 га газар эвдэрснээс 8,8 мянган га газар буюу уул, ус, мод хамрах газар эзэн холбогдогч нь олдохгүй эвдэрч сүйджээ.
Эдгээр газрыг нөхөн сэргээхэд эхний ээлжинд 540 тэрбум төгрөг шаардагдах тооцоог БОАЖЯ-аас гаргасан байна. Ийнхүү Монгол Улсын Засгийн газраас Хууль зөрчдөг, байгаль орчноо сүйтгэж, нөхөн сэргээлтээ хийдэггүй уул уурхайг цэгцэлж эхэллээ.
Сэтгэгдэл (0)