ОХУ-ын Ерөнхийлөгч Путин есдүгээр сарын 2-нд Монголд айлчилна
- 2019-08-28
- Үнэн
- 0
Халх голын ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнүүд Монгол улсад үргэлжилж байна. Өчигдөр /2019.08.27/ 20:00 цагт А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын зэвсэгт хүчний эрдмийн чуулгынхан 20:00 цагт Д.Сүхбаатарын талбайд тоглолтоо хийсэн бөгөөд Хүй долоо худагт ОХУ-ын “Оросын баатрууд” буюу хүнд сөнөөгч Су-30СМ загварын байлдааны онгоцоор бүрдсэн уран нислэгийн баг Хүй-7 худагт үзүүлбэрээ үзүүллээ.
Харин ОХУ-ын улсын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад есдүгээр сарын 2-нд айлчлахаар төлөвлөжээ. Тэрбээр энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ганцаарчилсан уулзалт хийж, хэвлэлийн хурал хийхээр төлөвлөсөн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Монголд нэг хоноод, есдүгээр сарын 03-ны өдөр буцах аж.
М.Тогтох
Сэтгэгдэл (0)