Мичио Каку: Хүний генийг засч чадвал мөнх наслах боломжтой

Америкийн онолын физикч Мичио Каку ойрын ирээдүйд хүн төрөлхтнийг юу хүлээж байгаа талаар РИА Новости агентлагт ярилцлага өгчээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар роботууд биднийг бүрэн орлож чадахгүй ч генийн хувьд сайжруулсан супер хүмүүс мөнхийн хутгийг олох гэнэ.

-Хүн төрөлхтний ирээдүй ойрын хэдэн арван жилд хэрхэн өөрчлөгдөх бол?

 

-Бүх зүйлийг тоон форматаар гүйцэтгэх болно. Ирээдүйд хүн цаг хугацаагаар аялах нь тодорхой. Хэдийгээр хиймэл оюун ухаан эрчээ авсан ч бид нэг салбараас нөгөө рүү аажмаар шилжинэ.

Сансрын цахилгаан шат, цахимжсан контакт линзүүд, соронзон гадаргуу дээгүүр урсч буй нисдэг машинууд шинжлэх ухааны зөгнөлт зохиолын гол дүрүүд төдийгүй 2100 оны өдөр тутмын амьдралын хэв маяг байх болно.

-Машин, роботын бослогыг урьдчилан таамагласан ирээдүйн талаарх олон киног бид мэднэ. Та үүнд итгэдэг үү?

 

-Тийм бас үгүй. Хиймэл оюун ухаан зарим салбарт хүнийг орлож, амьдралыг хялбар, хямд болгодог. Гэхдээ одоо тэд робот гэдгээ мэдэхгүй байгаа. Та роботтой чаталж болно. Тэд биднийг хүн гэдгийг ойлгохгүй. Учир нь, тэд ухамсарлах чадваргүй. Үүнийг амьтны аймагтай харьцуулж болно. Жишээ нь, сармагчнууд өөрсдийгөө сармагчин гэж  хүлээн зөвшөөрдөг. Роботууд нохойны дайтай ухаалаг байхад суудалгүй. Харин сармагчны түвшинд хүрвэл хүн төрөлхтөнд аюул учруулна. Гэхдээ робот кинон дээр гардаг шиг аюултай болж хувиран, хүн хөнөөх хүртэл олон арван жил зарцуулна. Энэ цаг үед бүтээж буй роботын тархи зөнөсөн, эргүү жоомтой адил байгаа. Гэхдээ ирэх жилүүдэд робот илүү ухаалаг болж хулганы түвшинд хүрч магадгүй. Дараа нь муур эсвэл нохойны түвшинд хүрэх байх. Дахиад хэдэн арван жилийн дараа сармагчны түвшинд хүрч магадгүй. Яг тэр үед нь бид тархинд нь чип суулгаж, аливаа зүйлийг устгах, хөнөөхийг нь зогсоох ёстой.

 

-Өнөөдөр техник технологийн дэвшил маш хурдацтай явагдаж байгаа бөгөөд хамгийн гайхалтай шинэ бүтээлүүд өдөр тутмын амьдралын нэг хэсэг болж байна. Гэхдээ энэ нь дэлхий даяар, тэр дундаа ядуу орнуудад хэрхэн тархах вэ?

 

-Баян, ядуу орнуудын ялгаа аажмаар багасна. Өнөөдөр ядуу, буурай хөгжилтэй улсын иргэд ч ухаалаг гар утас ашиглаж, интернэтээр аялж байна шүү дээ. Тэд цахим ертөнцөд Нью-Йоркийн оршин суугчидтай адил түвшинд аж төрж байна. Эверестийн оргилд авирч байхдаа ч цахим шуудангаа шалгах боломжтой болсон.

 

-Компьютержилт, ухаалаг системийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

 

-Зарим эцэг эх хүүхдүүд нь цахим ертөнцөд их цаг зарцуулдаг гэж гомдоллодог. Хүүхдүүд цахим сүлжээнд үе тэнгийнхэнтэйгээ тоглож, нөхөрлөж, шинэ найз нөхөдтэй болох нь нийгмийн үйл ажиллагааны хэлбэр юм. Гэхдээ таны хүүхэд бодит болон виртуал ертөнцийг ялгахгүй байгаа бол та муу эцэг эх. Хүүхдүүд нийгмийн сүлжээг хялбархан ашиглаж, зан төлөвийн тогтсон дүрмийг мэддэг байх ёстой. Энэхүү техникийн шинэчлэлийг эсэргүүцэгч олон. Гэхдээ шүүмжлэгчдийн зөв байсан.

 

-Хиймэл оюун ухаанаас гадна ойрын 30-40 жилд өөр ямар чухал ач холбогдолтой шинэ бүтээл гарч ирэх вэ?

 

-Шинжлэх ухаанд хэд хэдэн чухал нээлтүүд байсан. Эхнийх нь уурын хөдөлгүүрийг зохион бүтээсэн явдал бөгөөд үүний ачаар Аж үйлдвэрийн хувьсгал эхэлсэн юм. Хоёр дахь нь цахилгаан. Гуравдугаарт, интернэт, харилцаа холбоо хөгжиж эхэлсэн тул транзистор ба лазерын шинэ бүтээл. Дөрөв дэх үе шатанд хиймэл оюун ухаан, нано, био гэсэн хэд хэдэн технологийн нэгдлийг нэрлэж болно. Нанотехнологи нь бүх зүйлийг атомд оруулдаг бол биотехнологи нь ДНХ-тэй ажилладаг. Харин хиймэл оюун ухаан мэдээлэл боловсруулдаг.

 

-Хүний амьдралын хэв маягт хэр их өөрчлөлт гарах бол. Жишээлбэл, бид хөгшрөлтийг даван туулж чадах уу?

 

-Үхэшгүй мөнхийн хутгийг дижитал, генетик гэсэн хоёр түвшинд ойлгож болно. Дижитал үхэшгүй байдал нь бидний амьдралтай холбоотой бүх зүйлийг дижитал формат болгон хөрвүүлнэ гэсэн үг. Цахим шуудан, нийгмийн сүлжээн дэх хуудсууд, хувийн тэмдэглэлийг үүнд хамруулж болно. Ийнхүү хүн бүрийн дижитал хуулбарыг бий болгож, ярих, сэтгэх, дурсамжаа хуваалцах боломжтой болно. Цахиурын хөндийд үүнтэй ижил төстэй үйлчйлгээг санал болгодог компани хүртэл бий. Ирээдүйд номын санд ороод Уинстон Черчиллийн тухай ном уншихын оронд та түүний дижитал хувилбартай ярилцаж болно. Та өвөг дээдэстэйгээ ярьдаг болно гээд төсөөл дөө. Автомашин хөдөлгүүрээсээ болж хуучирдаг. Үүнтэй адил хүний хөгшрөлт нь генетикийн түвшинд явагддаг. Автомашинтай адил хүний генетикийг задалж, засч сурвал бид үхэшгүй хутгийг олж болно. Хулгана хоёр жилийн настай байхад Гренландын акул бараг таван зуун жил амьдардаг. Энэ бүхэн гентэй холбоотой. 

Бид залуу, хөгшин хүмүүсийн генийг тоон байдлаар харьцуулж судалдаг. Түүнчлэн хүний бүх эрхтнийг лабораторид ургуулж болно. Одоогоор давсаг, залгиур хоолой, чихийг амжилттай ургуулсан. Элэг ургуулах технологийг ойрын таван жилд боловсруулж дуусна. Хүний тархиндаа харж байгаа зүйлсийг МRI ашиглан харж, дүрсийг нь гаргадаг болсон. Удахгүй зүүдийг ч дүрсжүүлдэг болно.

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (124.158.111.7)

    2019-08-29

    SOLIOTOI CHALCHAA HUJAA UVGUN AMERIKAAS ZAIL