Дурсгалын мод тарив

ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Парламент дахьТөрийн нарийн бичгийн дарга  Ханс-Иоахим Фухтел болон тус Улсын албаны төлөөлөл Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд албаны төлөөлөгчид ХААИС-д зочиллоо. ХААИС нь 1958 онд байгуулагдсан  бөгөөд салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх томоохон бааз суурь юм. Тус сургууль нь 12 орчим га газар эзэлдэг туршилт судалгааны цэцэрлэгт хүрээлэнтэй. Энэхүү хүрээлэндээ хүндэт зочдоороо мод тариулдаг уламжлалтай юм байна.

ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Парламент дахьТөрийн нарийн бичгийн дарга  Ханс-Иоахим Фухтел энэхүү цэцэрлэгт мод суулгаж буй анхны гадаадын зочин юм байна.

Тэрээр,  “Дэлхийн уур амьсгалын дулаарал, байгаль цаг уурын огцом өөрчлөлтөөс шалтгаалан зөвхөн Монгол ч биш дэлхий нийтэд сорилтууд тулгарч байна.  Га-аас авах ургацын хэмжээ багасч, гадаргын болон гүний ус хомсдон хөрсний үржил шим муудаж байгаа энэ үед  миний тарьсан мод энэхүү сорилтуудыг хамтдаа даван туулахын бэлгэдэл, үлгэрлэл байх болно гэдэгт итгэж байна” гэлээ.   ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн  эрхэм зочдод талархал илэрхийлээд  Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС)-ийн  дурсгалын цэцэрлэгт  хамтдаа  мод тарьсан юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)