ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины төмөр хүлэг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 2018 онд “Аурус”  нэртэй шинэхэн лимузин автомашинтай болсон билээ. “Аурус” бол тус улсын төрийн албан тушаалтнуудад зориулсан автомашины шинэ брэнд юм. Нэрний хувьд алтны химийн нэршлийн эхний хэсэг болох “Ау”, Орос улсын “Рус” гэдгийг нийлүүлсэн байна.

Үүнээс өмнө Мерседес Бенз машин хөлөглөдөг байсан В.Путин 2018 оны тавдугаар сард ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр шинэхэн “Аурус” төмөр хүлгээрээ гангарсан юм.

Тэгвэл тус улсын Худалдаа үйлдвэрлэлийн яамнаас ерөнхийлөгчийн хөлгийг 2013 оноос эхлэн ямар шат дамжлагаар, хэрхэн бүтээсэн талаарх видео бичлэгийг олон нийтэд дэлгэжээ. Удахгүй “Аурус” брэндийн шинэ загварын машинуудыг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Шинэ лимузин нь 860 морины хүчин чадалтай, 6.6 литрийн V12 бензин хөдөлгүүртэй, 1.68 м өндөр, 2 м өргөн, 6.84 м урттай, хуяглагдсан, 6 тонн жинтэй, дөрвөн дугуй нь хөтлөгчтэй унаа юм байна.

Дэлхийн удирдагч нарын автомашинуудаас хамгийн томд тооцогдож байгаа гэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • mn (202.131.243.186)

    2019-09-04

    харин гайхаад л байлаа

  • irgen (31.165.225.30)

    2019-09-04

    mongoliin setgyylchid yamarch medleggui

  • (66.181.161.97)

    2019-09-04

    Төмөрийн сэг

  • (202.9.43.3)

    2019-09-03

    дөрвөлжин приус бас байдаг юм байна

  • (64.119.19.172)

    2019-09-03

    Мерседес биш байнаа

  • Зочин (37.228.251.132)

    2019-09-03

    mal yumaa eniig bichsen hun

  • (202.126.89.239)

    2019-09-03

    Aurus senat gedeg orosiin mashin mercedes s pullmanaa unahaa boliod jil bolj bn

    mn (202.126.89.239)

    2019-09-03

    харин гайхаад л байлаа