Нууранд шувууд үхсэн шалтгаан нөхцөлийг тодруулах ажил үргэлжилж байна

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Бага нууранд шувууд үхсэн тухай мэдээллийн дагуу наймдугаар сарын 30-ны орой аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, 31-ний өдөр ажлын хэсэг томилон газар дээр нь ажиллаж байна. Бүх шинжилгээ хийх дээжийг авч, улсын төв лабораторит хүргүүлээд байгаа юм.  Мөн үхсэн шувуудыг устгах, ариутгах, халдваргүйжүүлэх ажлыг шуурхай зохион байгууллаа.

Есдүгээр сарын 2-ны орой аймгийн Онцгой комисс дахин хуралдаж, тус нууранд ажиллаж буй хүмүүсийн хугацааг сунгах, ариутгал халдваргүйжүүлэлтийн хувцас хэрэгсэл, хоол хүнс, шатахуунаар хангахаар шийдвэрлэж, өнөөдөр буюу есдүгээр сарын 3-ны өглөө Зоонозын өвчин судлалын төвийн дарга н.Дашдаваагаар ахлуулсан комиссыг тус нуур луу явуулахаар шийдвэрлэсэн. Нууранд шувууд үхсэн шалтгаан нөхцөлийг тодруулах ажил үргэлжилж байна.

Бага нуур нь Завхан аймгийн Дөрвөлжин сумаас 300 км, Дөргөн нуураас 5 км, Завхан, Ховд, Говь-Алтай аймгуудын зааг нутагт оршдог.

Өнгөрсөн жил Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын нутаг “Сангийн далай” хэмээх нууранд шувууд олноороо үхсэн нөхцөл байдалтай ижил төстэй шинж тэмдгүүд илэрчээ.

 

Эх сурвалж: МХЕГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)