Газар тариалан эрхлэгчид бүтээгдэхүүнээ шинжилгээ баталгаажилтанд хамруулдаггүй зөрчил дутагдлууд ихээр илэрч байна

Хан-уул дүүрэгт газар тариалан эрхлэгч 7 аж ахуйн нэгж, байгуулага 1 иргэний хүлэмжийн аж ахуй, жимсний аж ахуй, ил талбайн тариалалтанд төлөвлөгөөт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар талбайн түүхийн дэвтэр хөтлөхгүй, усалгааны усны дээжийг шинжилгээнд хамруулаагүй, гарал үүслийн гэрчилгээ аваагүй, ажиллагсадыг эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөггүй, бүтээгдэхүүнээ шинжилгээ баталгаажилтанд хамруулдаггүй, ул мөр мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй, дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрлээ.

Дээрх зөрчилд улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжилсэн лабораторийн шинжилгээнд хамруулан зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ авч ажиллалаа.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)