Зүүдний тухай сонирхолтой 10 баримт
- 2019-09-09
- Өөр өнцөг
- 0
Зүүдэлж үзээгүй хүн гэж байхгүй. Хүний тархины хамгийн нууцлаг хэрнээ хамгийн гайхалтай процессын нэг зүүдний талаарх 10 сонирхолтой баримтыг толилуулъя.
10. Хараагүй хүн зүүдэндээ хардаг. Хэдийгээр орчлонг харах хувьгүй төрсөн ч хараагүй хүн ч зүүдэндээ харж зүүдэлдэг. Түүнчлэн тэд зүүдэндээ сонсох, үнэрлэх, хүрэлцэх гэх мэт бүх мэдрэмжийг тэнцүү мэдэрдэг байна. Харин хараатай хүмүүсийн хувьд энэ нь маш хүчтэй зүүдэлсэн үед л мэдрэгддэг гэнэ.
9. Бид бүх зүүднийхээ 90 хувийг мартчихдаг. Бид зүүдэлж сэрээд 5 минутын дотор зүүднийхээ 50 хувийг, 10 минут өнгөрөхөд 90 хувийг нь мартдаг байна. Дэлхийн алдарт аймшгийн зохиол болох “Frankenstein”-ны зохиолч Mary Shelley энэхүү зохиолоо зүүдэлсэн гэдэг. Тэрээр өөрийн зүүдийг сэрэнгүүтээ цаасан дээр буулгаснаар алдарт зохиол төржээ. Тийм болохоор та ч зүүдэлж сэрсэн даруйдаа өөрийн зүүдээ цаасан дээр буулгаад үзээрэй.
8. Бүх хүн зүүдэлдэг. Хөгшин, залуу гэлтгүй амьд хүн бүр зүүдэлдэг. Хүүхдүүд бүх унтлагынхаа цагийн 50 хувь, насанд хүрэгсэд 20 хувь, ахимаг насныхан 15 хувийг зүүдэлж өнгөрүүлдэг байна.
7. Зүүд хүний сэтгэл санаанд нөлөөлөхүйц хүчтэй байдаг. Хүний зүүрмэглэх үедээ зүүдэлсэн зүүд маш бодитой байдаг бөгөөд энэхүү зүүднийхээ нөлөөлөлд хүчтэй орсон байдаг учраас сэрсэн ч энэ зүүд удаан хугацаанд мартагддаггүй гэнэ. Энэ мэтчилэн хэдэн өдөр дараалан зүүдлэх үед хүн хий юм харж, сэтгэл санааны хувьд өөрчлөлтөд ордог байна.
6. Хүн зүүдэндээ зөвхөн өөрийн мэддэг зүйлээ л хардаг. Заримдаа бид зүүдэндээ огт танихгүй хүний царайг харах нь олонтаа. Гэвч бид зүүдэндээ зөвхөн өөрийн харсан зүйлээ л зүүдэлдэг байна. Тийм болохоор тэрхүү танихгүй царайг бид хаа нэгтээ гудамжинд, автобусанд харсан хүний төрх байдаг гэнэ. Түүнчлэн хэрэв хар дарсан зүүдэндээ хэн нэгэн үл таних хүний царай харсан бол тэр хүн бидний бага насандаа айж байсан хүний төрх байдаг байх юм.
5. Зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй. Хүний зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй байна. Гэхдээ өөрт хамааралтай аймшигт явдлыг харин хар, цагаан өнгөтэй зүүдэлдэг гэнэ.
4. Зүүд бүхэлдээ бэлэг тэмдгийн шинжтэй, тааварлашгүй оньсого байдаг. Бид заримдаа л тодорхой үйл явдлыг зүүдэлдэг ч ихэнх зүүд маань бэлэг тэмдгийн шинжтэй, оньсого мэт байдаг. Гэхдээ л зүүд ямар нэгэн зүйлийг өгүүлдэг.
3. Аймхай хүмүүс илүү бодитой зүүдэлдэг. Зориг муутай, аймхай хүмүүс илүү бодитой, хүчтэй зүүдэлдэг байна. Түүнчлэн тэднээс гадна архи, тамхины эмчилгээ хийлгэж хорт зуршлаа хаяж байгаа хүмүүс мөн дэндүү бодитой зүүдэлдэг гэнэ. Тэд эмчилгээний эхний 3-4 долоо хоногт тамхи татаж байгаагаа маш бодитой, хүчтэй мэдэрч зүүдэлдэг байна.
2. Бодит байдлын сэрэл, мэдрэмж бидний зүүдэнд мэдрэгддэг. Хүн зүүдэндээ цангаж байна гэж зүүдэлбэл бодит байдал дээр мөн цангасан байдаг. Мөн бидний бие унтаж байхад халууцаж байхыг мэдэрч байгаа бол зүүдэнд ч энэхүү мэдрэмж мэдрэгдэнэ.
1.Хүн унтаж байхад бие махбод мэдээгүй болдог. Иймд бид зүүдэндээ болж буй үйл явдлууд тухайлбал, өндрөөс ухах, цочих зэрэг үйлдлийг биеэрээ хийдэг байна.
Эх сурвалж: budda.mn
Сэтгэгдэл (0)