Хууль бус алт олборлолтыг зогсоов

Засгийн газраас томилогдож, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг  энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллав. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу зарим уул уурхайн чиглэлээр олборлолт хайгуул хийж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл аиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан. 

Энэ дагуу тухайн газар нутагт нөхөн сэргээлт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, цагдаагийн хамгаалалтттай зохион байгуулж ажиллахыг тухайн орон нутгийн удирдлагуудад даалгасан билээ. Ажлын хэсэг 20 гаруй хоногийн өмнө гарсан энэхүү Засгийн газрын албан даалгаврын хэрэгжилтийг газар дээр нь шалгахад зөрчил илэрсэн байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Агуйт гэх газарт  ажлын хэсгийн гишүүд ажиллах явцдаа 47 иргэн хууль бусаар алт олборлож, байгаль орчин сүйтгэж 

 

байсантай таарч, цагдаагийн байгууллагад мэдээлж, хүлээлгэн өгчээ. Мөн долоон эксковатор бусад техник хэрэгслийг хурааж, лацадсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)