Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргыг цагдан хорьжээ
- 2019-09-20
- Үнэн
- 0
Алт олборлогчидтой хууль бус гэрээ байгуулсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг дарга М.Ганбаатарыг цагдан хорьжээ. Өчигдөр шөнө түүнийг Улаанбаатарт албадан авчирч цагдан хорьсон байна. М.Ганбаатар нь сумын засаг даргын эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуулиар хориглосон газарт 90 гаруй аж ахуйн нэгжүүдийг оруулж олборлолт явуулсан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Зөвхөн Ерөө сумын Бугант тосгоны Агуйт хэмээх газарт дөрвөн сар хувиараа алт олборлогчид ажиллаж 60 га газрын мод сүйтгэсэн байдаг.
Энэ сарын 16-17-ны өдрүүдэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг хуулиар хориглосон газарт олборлолт явуулж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл аиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан юм. Агуйт хэмээх газраас 40 гаруй хувиараа алт олборлогчдыг хорьж саатуулсан. Шалгалтын явцад Ерөө сумын засаг дарга холбогдсон учраас түүнийг саатуулан шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл (0)