Төрийн Банк утааг бууруулахад бодитой хувь нэмэр оруулахаар ажиллаж байна

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, түүний үр дүнг олон нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж, ард иргэдийг агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэхийг уриаллаа.

Өдөрлөгийн үеэр ногоон зээлийн бүтээгдэхүүнээ Төрийн банк олон нийтэд дэлгэн таниулж, “Ногоон зээл”-тэй холбоотой мэдээлэл зөвлөгөө өгч, сонирхсон хүмүүст газар дээрээс нь зээл олголт хийлээ.

Монголын Улсын бүх хот, суурин газар салбар нэгжтэй Төрийн банкны хувьд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгоор Байгальд ээлтэй бизнесийг дэмжиж, экологид ээлтэй орчныг бий болгох зорилт тавин “Эко боловсрол олгох аян”, ТоС хөтөлбөрийг хэрэгжүүлэн “Ногоон зээл”-ийн үйлчилгээг харилцагчдадаа санал болгож ажиллаж байна. Агаар орчны  бохирдлыг бууруулахад богино болон урт хугацаанд бодитой, жинтэй үүрэг гүйцэтгэх “Ногоон зээл” нь иргэдийн амьдрах орчин, нөхцөлөө сайжруулахад зориулагдсан “ногоон” худалдан авалтыг дэмжин, 50 хувийн хөнгөлттэй нөхцөлтэй буюу жилийн 9 хувийн хүүтэй зээлээр санхүүжүүлэх юм.  

Ногоон зээлийн хүрээнд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, цахилгаан зарцуулалт бага, сүүлийн үеийн дэвшилтэт технологийн цахилгаан халаагуур, дулаалгын материалыг хөнгөлттэй нөхцөлтэй зээлээр худалдан авах боломжийг олгож байгаа нь өвлөөс урьтаж гэр сууцаа дулаалж, утааны улирал эхлэхэд бүх төрлийн халаагуур хэрэглэж тодорхой бүсэд янданг цөөлж, Улаанбаатарын утааг бууруулахад бодитой хувь нэмэр оруулахаар Төрийн банк зорилт тавин ажиллаж байна.

Мөн Төрийн банкнаас цахилгаан скүүтер, унадаг дугуй, эко автомашин худалдан авч буй харилцагчдадаа зориулан урьдчилгаа төлбөргүй сарын 1.5-1.6 хувийн хүүтэй “Ногоон зээл”-ийн үйлчилгээг авах боломжтойг дуулгахад таатай байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)