Нүүрсний үнийг тонн тутам 75 мянган төгрөгөөр худалдахаар боллоо
- 2019-09-24
- Эдийн засаг
- 1
Нүүрс худалдан борлуулж буй иргэд, жолооч нар, аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Стандарт хэмжилзүйн хэлтсийн шинжээч, аймаг дахь Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн, Хотгор ХК-ийн гүйцэтгэх захирал, уурхайн дарга болон Мэргэжлийн хяналтын газрын Стандарт хэмжилзүйн хяналтын улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулан хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр дараах шийдвэрийг гаргасан болно.
2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс Хотгор ХК хэрэглэгчдэд бүхэл нүүрс нийлүүлэхийг зогсоосон ба мөн тухай өдрөөс эхлэн шигшүүрийн нүүрс нийлүүлж байгаа болно.
Иймд шигшүүрийн нүүрсний үнийг тонн тутам 75,0 мянган.төгрөгөөр, баталгаажуулсан жингээр хэрэглэгч нарт жинлэж худалдахаар болсон.
МХЕГ
Сэтгэгдэл (1)
унш (202.126.89.127)
Хотод нүүрс түлэхгүй гэсэн яачваа 75000-р зархаар болоо юу. Хаана зарах юм бэ??????????