Монголын хадны зургийг ЮНЕСКО анхааралдаа аваасай

Австралийн “The Guardian" сонины сэтгүүлч Брижид Дэланийн “Монголд амарсан тэмдэглэл” нийтлэлээс хөрвүүллээ. Тэрбээр Сиднейн “Морнинг Хералд”, Лондоны “Телеграф” сонин, СNN телевизэд ажиллаж байсан Австралийн эрх зүйн чиглэлээр нийтлэл бичдэг алдартай сэтгүүлч юм.  Би урьд өмнө хэзээ ч Монгол шиг үзэсгэлэнтэй байгальтай атлаа хачин жигтэй газар очиж үзээгүй.Нүүдэлчдийг анчин, малчнаар л төсөөлдөг байв. Тэд амьдралын хэв маягаа өөрчлөлгүй хэдэн мянган жилийг үджээ. Монголын хөдөөгөөр аялахдаа “Бидэнд ижил төстэй зүйл юу байна вэ", “Биднийг юу холбодог вэ” гэсэн асуултыг өөрөөсөө асууж явлаа. Улаан торгон дээлтэй морьтон эрийн барьсан уурга жад шиг харагдаж, үс нь салхинд хийсч харагдах нь гайхалтай. Би түүн шиг эрх чөлөөтэй хүнийг урьд өмнө нь харж байгаагүй юм. Монгол хадны эртний сүг зургуудаараа алдартай. Бидний музейд л үздэг эртний хүний туурвисан урлагийн бүтээлийг та байгальд нь харна гэдэг азтай тохиол. Монголын хадны сүг зургууд арвин дүрслэлтэй. Энэ түүхэн дурсгалыг хадгалж, хамгаалахад ЮНЕСКО-гоос анхаарал хандуулаасай.

Монголын тал нутгаар хэдэн цаг давхисны эцэст харсан анхны байшин маань караоке байлаа. Үнэхээр хачирхалтай. Жижиг сууринд амьдардаг нүүдэлчдийн зуны амьдрал архитай салшгүй холбоотой мэт. Дэлхий дахин даяаршин хөгжиж байгаа энэ  үед монголчууд цаг үетэигээ хөл нийлүүлэн алхахын тулд хотжилт, суурин соёл иргэншлийг хослуулах хэрэгтэй болов уу.

Монгол орноор аялахад тохиолдсон хүндрэлтэй асуудал минь жорлон байлаа. Нүүдэлчдийн уламжлалт хүнс амттай ч хэтрүүлбэл чамгүй “аюултай” болохыг би биеэр мэдэрсэн. Хөдөөгийн сууринд боловсон жорлон нүдний гэм. Ер нь бол тулгамдсан сэдэв гэж хэлж болно. Гэрэл цахилгаангүй алслагдмал суурингийн жорлонд шөнө орно гэдэг аймшиг. Бохир, тухгүй жорлонд ариун цэврийн цаас байдаггүй юм билээ. Үнэндээ Монгол хөгжиж буй улс. Суурин иргэншилд ч шилжээд удаагүй, залуугаараа байгаа тул сурах зүйл асар олон байна. Гэхдээ хөгжлөө, дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байна гээд нүүдлийн соёл иргэншил хэмээх том өв соёлоо шуудхан үр үндэсгүй тасдаад хаячихаж болохгүй. Үнэхээр тийм шаардлага тулгарвал урьдаар аж үйлдвэржилт, хүн амын боловсрол, дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдэх хэрэгтэй.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • irgen (31.165.225.30)

    2019-09-26

    ynen setgeleesee bichjee…mongoliin tor dendyy archaagui busad ulsad ch hodoo nutag oron ni jorlongiin asuudlaa shiidsen baidag...