Геологи, уул уурхайн салбарын нээлттэй өдөрлөгт “Эрдэнэс Монгол” ХХК оролцов

Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар олон нийтэд хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлаа тайлагнаж, төрийн зарим үйлчилгээг иргэдэд нэг цэгээс хүргэн, зөвлөгөө мэдээлэл өгч байна. “Нээлттэй өдөрлөг”-т экспортын 86 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг салбарын төлөөлөл болсон 40 гаруй  аж ахуйн нэгж оролцож буй бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК болон түүний хараат, охин компаниуд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд түгээн мэдээлж байгаа юм.  

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү өдөрлөгийн нээлтэд үг хэлэхдээ улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх метан хий, алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг онцолж, “Багануур” ХК-ийн лицензийг төрд буцааж авахаар болсонтой холбогдуулж “Эрдэнэс Монгол” ХХК-д албан ёсоор шилжүүлснийг дурдав. Мөн Монгол орны экспортын бүтээгдэхүүний 80 орчим хувийг тээвэрлэдэг Гашуунсухайтын авто замыг эзэмшигч компанийн хувьд Таван толгой – Гашуунсухайт чиглэлийн авто зам засварыг эрчимжүүлж, 45 км замыг асфальтаар хучин, 2500 автомашины багтаамж бүхий амралтын цогцолбор, түр зогсоол, замын ус зайлуулах хоолойн ажлуудыг хийж, жолооч, зорчигчдын ая тухыг бүрдүүлэх ажлуудыг орхигдуулахгүй байхад анхаарч ажиллаж буйг тодотгосон. “Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн уул уурхай бус дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх үүрэг чиглэлтэй ажиллаж байна.

Дашрамд дурдахад эрдэс баялгийн салбар нь 2018 оны эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 23.5%, энэ оны эхний 7 сарын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72.0%, улсын нийт экспортын 88.2%, гадаадын нийт хөрөнгө оруулалтын 64%, улсын төсвийн нийт орлогын 40 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. Энэ нь эдийн засагт үзүүлж байгаа шууд нөлөө юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)