А.Бөхбат: Дүрмээ ягштал баримталбал зам тээврийн осол 30 хувиар буурах боломжтой

Замын цагдаагийн газраас “Яараад яах вэ” нэг сарын аяныг өрнүүлж, тодорхой үр дүнд хүрсэн. Энэ удаа Тээврийн цагдаагийн албатай хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, автозамын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүпэх зорилгоор “Дураараа биш ээ, дүрмээрээ” нэг сарын аяныг зохиохоор болсон байна. Аяны талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа А.Бөхбатаас дараах зүйлийг тодрууллаа. 

 

-Автозамын аваар осол гарч байгаа гол шалтгаан нь юу байна вэ?

 

-Энэ нь ерөөсөө хүний хүчин зүйлтэй л холбоотой. Тиймээс юуны өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодохгүй байх, хурд хэтрүүлэхгүй явах, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэх шаардлагатай. Үүнийг АХБ болон бусад байгууллагаас хийсэн судалгаанд байнга зөвлөмж болгодог. Энэ зөвлөмжийг мөрдпөг болгоод хэвшчихвэл зам тээврийн ослыг 50, замын түгжрэлийг 30 гаруй хувиар бууруурах боломж байна.

 

-“Дураараа биш, дүрмээрээ” аяны зорилго нь тодорхой. Энэ хугацаанд ямар үйл ажиллагаа явуулах вэ?

 

-Манай ТЦА-ны ажилтан, алба хаагчдаас гадна нийслэлийн 370 уулзвар, 4000 шахам гарц дээр ажиллаж байгаа сүүлийн үеийн тоног төхөөрөмж, ажиглалтын камераар сахилга бат, хариуцлагагүй, дүрэм журам зөрчиж байгаа жолооч нарыг илрүүлж, арга хэмжээ авснаар осол гэмтлээс урьдчилан сэргийлэх юм. Үүнээс гадна сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг давхар явуулна.

 

-Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нартаа хандаж юу хэлэх вэ?

 

-Манай жолооч нар төдийгүй явган зорчигчид ч сэтгэлгээндээ өөрчлөлт хиймээр байгаа юм. Тухайлбал, замын, цагдаа байвал ном дүрмээрээ явдаг, байхгүй бол бага зэргийн юм шиг санаж зөрчил гаргадгаа л болих хэрэгтэй. Бидэнд маш олон шугамаар мэдээлэл ирж, хяналт тавих арга барил ч өөрчлөгдсөн гэдгийг хэлэх ёстой байх. Үүнээс үүдэн осол эндэл гарч, авто замын түгжрэл үүсдэг. Эцэст нь, энэ аяныг дэмжиж, ухамсартайгаар оролцохыг уриалж байна.

 

 

Д.Мөнх 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)