Яарч биш чанартай, урт настай, даацын жишиг зам болгох ёстой гэдгийг cануулав

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар аймагт албан томилолтоор ажиллахаар явах замдаа Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км замын ажлын явцтай танилцав. Өнөөдрийн байдлаар далангийн ажил 95 хувьтай байгаад бөгөөд 11 км замыг асфальтаар хучаад байна. Энэ жил бороо их орсноос 29 хоног алдсан тухай Нийслэлийн Зам, тээвэр хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх танилцууллаа. Гэхдээ ирэх сарын 10-нд цементэн хучилт, 20-нд асфальтан хучилтаа дуусгаж 25-ны өдрөөс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх боломжтой гэв.

Ашиглалтад орсноос нь хойш 60 жилийн дараа иж бүрэн шинэчиилж байгаа энэ  замын ажлыг хугацаанд нь, хамгийн гол нь чанартай хийж дуусгахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгойлон анхаарууллаа. Бороо орж ажил удааширсан, тоос их босч хүндрэл учруулж байгаа ч иргэд үүнийг ойлгож хүлээцтэй хандана гэдэгт итгэж байгаагаа ч илэрхийлэв.

Энэ зам 70 см зузаан, 26-28 метр өргөн, хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй, явган хүний болон дугуйн замтай байх юм. Зам ашиглалтад орсноор өдөрт 15-18 мянган тээврийн хэрэгсэл зорчино гэсэн тооцоо гарсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)