Шугам бөглөрснөөс халилт үүсч, "цусан" гол урсжээ
- 2019-09-29
- Байгаль орчин
- 1
Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа мал нядалгааны газруудын бохироос үүдэлтэйгээр цусан гол урсаж байгаа гэх иргэний мэдээлэл цахим орчин шуугиан тарьсан. Энэхүү мэдээллийн мөрөөр МХЕГ, НМХГ-ын улсын байцаагчид газар дээр нь ажиллаж байна.
Шалгалтын явцад хоёр компанийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Налайх дүүргийн цэвэрлэх байгууламжийн шугам гэмтсэнээс халилт үүссэн гэх мэдээллийг албаны хүмүүс өглөө. Мөн хөрсний болон орчны бохирдлыг арилгуулах үүргийг МХЕГ-аас өгчээ. Мал нядлах үйл ажиллагаа эрхэлдэг 90 гаруй компанийн үйл ажиллагааг өнгөрсөн долдугаар сар МХЕГ болон мал эмнэлгийн газрууд шалгалт хийж, зөрчил гаргасан компаниудтай хариуцлага тооцож ажилласан байна.
Сэтгэгдэл (1)
Зочин (103.9.90.98)
Ямар муухай юм бэ. Энэ улсад чинь эзэн байна уу. Хариуцлага хүлээлгэдэг хууль байна уу. Яагаад засч янзалдаггүй юм бэ. Гол ус бохирдуулсан юу гээч юм болоод байнаа.