Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний дэвшилтэт техник, технологийг олон нийтэд танилцуулж байна
- 2019-10-07
- Үнэн
- 0
Монгол улсын Засгийн газрын 2017 оны 24 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын 2.4.5.6-д заасан “Эрүүл мэндийн технологийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх, хамтарсан үйлдвэр байгуулах, ноу, хау зэрэг дэвшилтэт технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, Мишээл Экспо олон улсын үзэсгэлэн худалдааны төв, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоотой хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ- 2019”үзэсгэлэнг 2019 оны 10 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд 21 дэх удаагаа зохион байгуулж байна.
Өндөр хөгжилтэй орнуудын анагаах ухааны шинэ техник, дэвшилтэт технологи, стандартыг загвар болгон өөрийн оронд нэвтрүүлж, нутагшуулснаар эмчилгээ, үйлчилгээний бусад салбарууд нь хөгждөг. Тухайлбал, Эмнэлгийн техник, технологийн дагуу эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд суралцан, өндөр технологи, арга зүйг эзэмшиж, чадварждаг юм.
Гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд Монгол улсад оношилж, эмчилж чадахгүй байгаа өвчнийг эх орондоо оношилж эмчилдэг болгох, эрүүл мэндийн салбарын дэлхийд тэргүүлэгч эм, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид оролцож, технологийн дэвшлийг танилцуулна.
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ- 2019” үзэсгэлэн нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний дэвшилтэт техник, технологийн талаар олон нийтэд танилцуулан сурталчлах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэх юм.
Түүнчлэн, ард иргэдэд зориулж, ЭМЯ-ны харьяа эмнэлгүүд 12 нэр төрлийн үзлэг оношилгоо, зөвлөгөөг үнэ төлбөргүй хийнэ.
Сэтгэгдэл (0)