Амралтын өдрүүдээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна
- 2019-10-19
- Байгаль орчин
- 0
Амралтын өдрүүдийн цаг агаар: Маргааш буюу Бямба гарагт Өмнөговь, Дундговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Түүнчлэн 10 дугаар сарын 19-нд буюу Бямба гарагт нутгийн төв хэсгээр, 20-нд буюу Ням гарагт зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байх тул байгаль цаг агаарын болзошгүй эрсдлээс болгоомжилж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг малчид, ард иргэд, тээвэрчид, аж ахуйн нэгж байгууллагуудад онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)