Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн өвлийн цагийн хуваарийн мэдээлэл

Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн 2019-2020 оны ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРИЙН МЭДЭЭЛЭЛ

Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн 2019-2020 оны өвлийн нислэгийн хуваарийн талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.Олон улсын нислэгийн хувиараар 10-р сарын 27-оос өвлийн цагийн хуваарьт шилжих бөгөөд 2020 оны 3-р сарын 28-г дуустал үргэлжилнэ. .


ОНЦЛОХ НИСЛЭГҮҮД:

Бангкокхот:

Аялал жуулчлалын бүс нутаг Тайландын вант улсын нийслэл Бангкок хотруу 10-р сарын 30-аас эхлэн 7 хоногийн Лхагва, Бямба гараг бүр шууд нислэгтэй.

 

Хонг Конг хот: ӨДӨР БҮР нислэгтэй.

Энэ жил ХонгКонг хотын чиглэлийн давтамжыг өвлийн цагийн хуваарийн хугацаанд өдөр бүр болгож байгаагаар онцлогтой юм.
 

Сөүл хотын нислэг: Энэ өвлийн хугацаанд СӨҮЛ хотруу 7 хоногт 9 нислэг үйлдэнэ. Сөүл хот руу өдөр бүр нислэгтэй байх бөгөөд Мягмар болон Баасан гарагуудад шөнийн давхар нислэгтэй байна.
 

БУСАД НИСЛЭГ

Бээжин хот: Өдөр бүр нислэгтэй..

Бээжин хотын чиглэлийн хувьд өмнөх жилийнхтэй адил 7 хоногийн өдөр бүр нислэгтэй байна.
 

Москва, Берлинхот:.

Москва хотоор дамжин нисдэг Пүрэв, Ням гарагийн үндсэн нислэг үйлдэгдэнэ.

 

Токиохот: 7 хоногт 5 нислэг.

Токио хотын нислэгийн хувьд үндсэн 5 нислэг болох Даваа, Лхагва, Баасан, Бямба, Ням гарагт нислэг үйлдэнэ.


Бусан хотын нислэг: 7 хоногт 2 нислэг.

Бусан хотын хувьд үндсэн Пүрэв, Ням гарагт нислэг үйлдэнэ.

 

Та бүхэн нислэгийн үнэ болон бусад мэдээллийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг МИАТ-ын лавлах 11 333-999 дугаараас авах боломжтой.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)