В.Путин: Африкийн асар их нөөц баялаг, боломжит эдийн засаг их гүрнүүдийг татдаг
- 2019-10-22
- Үнэн
- 0
Орос, Африкийн эдийн засгийн дээд хэмжээний чуулга уулзалт Сочи хотноо энэ сарын 23-24-нд болно. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Урьд өмнө болж байгаагүй дээд хэмжээний уулзалт болно” гэдгийг ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн тив дамнасан их гүрнүүдийн дунд эдийн засгийн сөргөлдөөн гарах эрсдэлээс сэрэмжлүүлж, Африкийн орнуудад үзүүлэх цэрэг, техникийн болоя хүмүүнлэгийн тусламжийн цар хүрээний талаар ярьсан байна.
Сочийн дээд хэмжээний уулзалт ОХУ, Африкийн орнуудын харилцаанд шинэ хуудас нээх нь дамжиггүй. Хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлээр Африкийн улс оронд ямар санал тавих вэ?
-Манай улс Африкийн орнуудтай уламжлалт найрсаг харилцаатай. Африк тивийн ард түмнийг колоничлолоос чөлөөлөх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, апартеидын эсрэг тэмцэлд Орос улс түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Бид африкчуудад тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах, улс орныг байгуулах, үндэсний эдийн засгийн үндэс суурийг бүрдүүлэх, зэвсэгт хүчин байгуулахад нь тусалсан. ЗХУ дараа нь Оросын мэргэжилтнүүд дэд бүтцийн чухал байгууламж, усан цахилгаан станц, автозам, аж үйлдвэрүүдийг байгуулсан юм. Африкийн олон мянган хүн манай улсын их, дээд сургуулиудад боловсрол эзэмшсэн байдаг. Тэдний төлөөлөл болсон олон удирдагчдийг би мэднэ. Бид түүхийн энэ хуудсыг мартаж болохгүй. Африкийн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Оросын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг. Бид урьд өмнө байгаагүй, гайхалтай үйл явдлын гэрч болно. Сочи хотод болох чуулган бол бүрэн хэмжээний анхны дээд хэмжээний уулзалт бөгөөд Африкийн төр, засгийн тэргүүн болон бүс нутгийн тэргүүлэх холбоодын удирдагчид оролцоно. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах санаа аль эрт төрсөн ч тэгш байдал, харилцан практик ашиг сонирхолд суурилсан шударга түншлэлийг бий болгох эхпэлийг тавихад цаг хугацаа, бэлтгэл ажил шаардсан. Сочийн чуулганд манай бизнесийн байгууллагын төлөөлөгчид хоёр талын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн дорвитой багц санал дэвшүүлнэ гэж найдаж байна. Орос улс Африк тивтэй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Бид олон салбарт хамтран ажиллах саналаа системчлэн боловсруулж, уулзалтын төгсгөл тунхаг бичигт гарын үсэг зурна. Түүнчлэн Сочид болох дээд хэмжээний уулзалтын тохиролцоог хэрэгжүүлж механизмыл, тодорхойлох нь чухал.
-Африк тивийн эдийн засагт оруулах Оросын хөрөнгө оруулалт ирэх таван жилд хэдий хэмжээнд хүрэх вэ?
-Орос, Африкийн харилцаа хөгжпийн шинэ шатандаа байна. Дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал зэрэг улс төрийн эрчимтэй яриа хэлэлцээр амжилттай эхэллээ. Парламентын харилцаа холбоо өргөжиж байна. Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран Африкийн орнуудын өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн иж бүрэн туслалцаа үзүүлж байгаа. Бид хэд хэдэн улстай хамтран “Эбола” зэрэг халдварт өвчний тархалттай тэмцэх, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах, зөрчилдөөнийг арилгах, шинэ хямралаас урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулсан. Мөн Африкийн үндэсний боловсон хүчнийг Оросын их, дээд сургуулиудад үнэ төлбөргүй сургадаг. Оросын Засгийн газар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн хүрээнд Мозамбикт 40 сая, Мадагаскарт 15 сая ам.долларын төсөл хэрэгжүүлсэн. Мөн хумхаа өвчинтэй тэмцэх Дэлхийн банкны хөтөлбөрт 20 сая ам.доллар хандивлалаа. Батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлсэн. Энэ нь бидний хамтын ажиллагааны хэтийн төлөвийн түвшинд хангалтгүй юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд бид Африкийн орнууд ирээдүйгээ тодорхойлох бие даасан, хараат бус бодлогыг нь дэмжих ёстой. Үүний зэрэгцээ, тэдний санал болгож буй хөгжпийн төслүүдийг улс төрийн болон эдийн засгийн давуу байдлаа ашиглан Москвад ашигтайгаар шийдвэрлэхгүй. Тиймээс "Африкийн асуудал - Африкийн шийдэл" гэсэн зарчим баримтлан ажиллана. Ирэх таван жилд Африкт үзүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмнэ. Өнөөдөр Оросын оролцоотой олон тэрбум ам.долларын өртөг бүхий хөрөнгө оруулалтын төсөл боловсруулж, хэрэгжүүлэх шатандаа байна.
-Дэлхийн улс төр өрсөлдөх хүчний бодлогоороо ялгарах болсон. Орос улс Африкийг тойрсон геополитикийн ширүүн өрсөлдөөнд Хятад, АНУ-тай нүүр тулахад бэлэн үү. Оросын эсрэг протекционизм, худалдааны дайн эсвэл шударга бус өрсөлдөөний эрсдэл нүүрлэвэл та хэрхэн тэмцэх вэ. Африкийн түншүүд энэ өрсөлдөөнд өртөх үү?
-Үнэнийг хэлэхэд, Африкийн орнуудтай харилцаагаа хөгжүүлэхээр Баруун Европын улс, АНУ, БНХАУ, Энэтхэг, Турк, Булангийн орнууд, Япон, БНСУ, Израиль, Бразил зэрэг улс анхаарал хандуулах болсон. Энэ нь зүгээр нэ? тохиолдол биш бөгөөд Африкийн улам бүр нэмэгдэж буй боломжтой холбоотой. Африкийн асар их нөөц баялаг, боломжит эдийн засаг их гүрнүүдийг татаж байгаа. Дэд бүтцийн хэрэгцээ өсөн нэмэгдэж, хүн ам хурдацтай өсч, эрэлт хэрэгцээ нь нэмэгдсээр байна. Иймээс Африк тивийн дотоодын зах зээл, хэрэглээ өргөжсөн. Хөрөнгө оруулалт, ашгийн төлөө томоохон боломжийг нээж байгаа тохиолдолд өрсөлдөөн бий болдог ч шударга байдлын хязгаараас давж байгаа нь тоогүй. Африкийн тусгаар тогтносон орнуудын Засгийн газруудад дарамт шахалт үзүүлэх, айлган сүрдүүлдэг Барууны хэд хэдэн улс бий. Тэд ард түмний эрх, байгаль орчны эрсдэлийг үл тоон хуучин колониуд дахь алдагдсан нөлөө, давамгайлсан байр сууриа олж авахыг хичээдэг. Мэдээж бид эдгээр байдлыг харгалзан үзэж, зохихдүгнэлт гаргана. Бид энэ тивийн баялгийг дахин хуваарилахад бус хамтран ажиллах өрсөлдөөнд бэлэн байна. Хамгийн гол нь хууль эрх зүйн хүрээнд харилцах ёстой. Бид эдийн засгийн нийтлэг ашиг сонирхлыг хангаж, нэг талыг барьсан хориг арга хэмжээнээс хамгаалах, ам.долларын эзлэх хувийг бууруулж, харилцан тооцоо хийхдээ бусад валют руу шилжихийг зорьж байна. Гэхдээ Африк тив дэх их гүрнүүдийн сөргөлдөөнийг хурцатгах сонирхолгүй. Эсрэгээрээ Африкт тулгарч буй терроризм, гэмт хэрэг, хар тамхины наймаа, хяналтгүй шилжилт, ядуурал, аюулт халдварт өвчин зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаагаар өрсөлдөөнөө өөрчлөх болно. Дахин хэлэхэд Орос улс эрсдэлээс айхгүй байна.
Бид өнөөг хүртэл Африкийн орнуудтай хамтын ажиллагааны “Зөвлөлтийн загвар”-ыг ашиглаж байсан. Манай зарим улстөрч үүнийг шүүмжилдэг. Африкийн орнуудад зээл олгох практикаа цаашид үргэджлүүлэх үү. Эсвэл өөр механизм боловсруулах уу?
-Зөвлөлтийн загвар давуу ба сул талтай. Ялангуяа Африкийн орнууд эрх чөлөөтэй болж, төр, засгаа шинээр товхинуулах үед үр дүнгээ өгсөн. Бид өнөөдөр ч Африкийн орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлсээр байна. Өмнө нь ийм шийдвэрийг ихэвчлэн улс төрийн шалтгаанаар гаргаж байсан бол одоо эдийн засгийн шинж чанартай зээл олгодог. Тухайлбал, Египетэд цөмийн цахилгаан станц барихад зориулж 25 тэрбум ам.долларын зээл олгохоор шийдвэрлэсэн. Бид зах зээлийн зээлийн талаар тусгайлан ярьж байна. ЗХУ-ын үед Африкийн орнуудад олгосон зээлээс 20 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн. Африкийн олон улс эдгээр зээлийг төлөх боломжгүй байсан учраас бид нинжин сэтгэл гаргасан юм. Харин одоо хамтын ажиллагаагаа эхнээс нь эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Гэхдээ Мадагаскар, Мозамбик, Танзани улстай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлж байна. Тэдэнтэй ижил төстэй байдпаар Этиопийн ОХУ-д төлөх өрийн үлдэгдэл 163.6 сая ам.долларыг барагдуулах гэрээний төслийг хэлэлцэж байгаа.
-Цэрэг, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үү?
-Манай улс Африкийн гуч гаруй оронтой цэрэг, техникийн хамтын ажиллагааны гэрээтэй ба зэвсэг, тоног төхөөрөмж нийлүүлдэг. Мэдээж ихэнх хувийг хандив, буцалтгүй тусламжаар олгож байна. Энэ бол дэлхийн тэргүүлэгч улсын баримталдаг нийтлэг практик юм. Африкийн орнууд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалах, экстремист, террорист бүлэглэлтэй тэмцэх чадвартай байх ёстой. Африкийн төлөөлөл Орос улсад зохион байгуулдаг цэргийн техникийн форум, сургуулилтад идэвхтэй оролцдог бөгөөд зэвсэг, цэргийн техник хэрэгслийг ашиглах талаар туршлага солилцдог. Бид Африкийн энхийг сахиулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулна. Оросын Батлан хамгаалах яамны цэргийн боловсролын байгууллагуудад Африкийн төлөөлөл болсон 2.5 мянга гаруй боловсон хүчинг бэлтгэсэн. Африкийн хэд хэдэн оронд байдал тогтворгүй байна. Үндэстэн угсаатны зөрчилдөөн, улс төр, нийгэм, эдийн засгийн хурц хямрал үргэлжилж, “Исламын улс", “Аль-Кайда”, “Боко Харам”, “Шабаб” зэрэг террорист бүлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Африкийн орны зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагууд тэдэнтэй бие даан тэмцэх чадваргүй юм. Терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхины наймаа, мөнгө угаах, хууль бус шилжилт, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Орос, Африкийн тусгай албад, хууль сахиулах байгууллагуудын хоорондын харилцаа холбоогоо өргөжүүлнэ.
Х.Эрдэнэзаяа
Сэтгэгдэл (0)