С.Молор Эрдэнэ: Хүүхдүүддээ чихэр битгий өгөөрэй. Монголын ээж аавууд хүүхдүүддээ гологдож байна даа
- 2019-10-31
- Өөр өнцөг
- 0
Германы "Stern" сэтгүүлд Монгол хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчилж тусалсан Герман эмч нарын сэтгэгдэл хэвлэгджээ. Түүнийг уншлаа. Улс орноороо ичмээр л юм бичжээ.
5-6 насны хүүхдүүдийн 94% хорхой идсэн шүдтэй заримынх бүр өмхий үнэртэй болтлоо муудсан байна гэжээ. Ингэж хүүхдийг балладаг Монгол ээж аавууд гологдож байна даа. Нүүдэлчин Монголчуудын ихэнх шүдгүй болжээ. Шүдээ угаадаггүй. Сойз гэж мэдэхгүй. Социализмын эрүүл мэндийн бодлого устжээ.
Улаанбаатар болон бусад хотод бүх 1400 шүдний эмч нарын 95% ажилладаг. Хувийн эмнэлгүүд мөнгөтэй хөнгөн хүмүүсийг шилж сонгоно. Даатгал олигтой эмчилгээг төлж чадахгүй. Ядуу Монголын ядуу хүүхдүүд шүдгүй болох тэр аюулыг яах вэ.
Монгол ээж аавууд хүүхдэдээ чихэр өгч хуурдаг эсвэл чихрээр аргалж сурган хүмүүжлийн наад захын мэдлэг боловсролгүй гэдгээ л харуулна.
Социализмын үеийн хөдөөний эмнэлгүүдийг яагаад устгасан бэ улам сайжрах ёстой биздээ гэж герман эмч гайхаад бардаггүй. Ийм улс орон байх ч гэж дээ. Уул уурхайн баян орон гээд гайхуулаад байдаг. Оюу толгой, эрдэс таван толгойнууд шүдгүй толгойнууд болжээ. Монголчуудаа ардчилал гэдэг зөвхөн эрх чөлөө биш бас хариуцлага шүү. Монголын ээж аавууд хариуцлага гэдгийг мартаж болохгүй ээ.
Одоо наадмаар хүүхдүүдээ дагуулж хаа газарын чихэр өгч чихэртэй ундаануудаар хүүхдүүдээ битгий аргалаарай. Битгий хуураарай. Битгий баллаарай. Ерөөсөө чадваргүй ээж аавууд л хүүхдээ эрхлүүлж байгаа болж дүр үзүүлдэг. Герман эмч нар юуг гайхсан бэ гэхээр хариуцлага гэж мэдэхгүй ээж аавууд хятадуудаас боллоо гэж шалтагласан гэнэ. Өөрөөр хэлбэл Японы Приус машинаар осол гаргачхаад машин үйлдвэрлэсэн япончуудад буруу өгөх нь ээ дээ.
Чихэрт ямар ч буруу байхгүй. Хорвоогийн хүүхдүүд чихэр идэж л байгаа. Гагцхүү Монгол ээж аавууд хүүхдээсээ зугтаахын тулд хүүхдээ орхиж явж зугаацахын тулд чихэр өгөөд байна шүү дээ. Баячууд бол мөнгө өгч байгаа л даа.
Монголын ээж аавууд үр хүүхдэдээ гологдож байна.
Сэтгэгдэл (0)