Бодит үнэнтэй эвлэрч, төрийн бодлогыг дэмжье

Нийслэлчүүдэд тулгамдсан хэд хэдэн асуудал бий. Энэ нь улирлын чанартай буюу дийлэнхдээ өвлийн цагт тохиолддог хэлж болно. Зуны дэлгэр цаг дуусч, хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн нийслэлчүүдийн толгойны өвчин болдог эхний асуудал нь автозамын түгжрэл. Дараагийнх нь хүйтний улирал эхлэхтэй зэрэгцдэг утаа, угаар. Улсын нийслэл Улаанбаатар хотод амьдардаг хэн бүхэн дээрх хоёр асуудлаас хэрхэн ангижрах талаар санаа бодлоо уралдуулаад зогсохгүй олон хувилбарыг ч санал болгосоор ирсэн. Гэсэн ч өдийг хүртэл төдийлөн үр дүнд хүрээгүй утааны асуудлыг бид энэ удаад хөндөж байна. Өдийг хүртэл гэсний учир нь утааны тухайд хонгилын үзүүрт гэрэл ассан. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаал авсан даруйдаа амлалт өгч, утааг 50 хувиар бууруулахаа зарласан. Ингэснээр Монгол Улсын Засгийн газраас 62 дугаар тогтоолыг баталж, түүхий нүүрс хэрэглэхийг хориглсон юм.

 

Улмаар өнгөрсөн тавдугаар сарын 15-наас нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглож, хэрэглээг бүрэн хязгаарласан. Энэ бол амтай бүхэн нь ярьж, ужигруулсан утааны асуудалд төр бодит анхаарал хандуулж, алхам хийсний илрэл. Ингэснээр нийслэлчүүд бид өдгөө утаагүй буюу сайжруулсан түлшийг хэрэглэж эхлээд байна. Энэ бол яалт ч үгүй шийдвэртэй алхам байсан гэдэгтэй санал нийлэх хүн олон гарах болов уу.

 

Учир нь, өнгөрсөн хугацаанд утаанд их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан дүн байдгаас бодит алхам хийж, зоригтой шийдвэр гаргасан нь үгүй. Тиймээс төр, засгийнхаа шийдвэрийг дагаж, хүн бүр чадах чинээгээрээ хувь нэмэр оруулах хэрэгтэйг уншигчдадаа уриалах байна. Аливаа шинэ ажил их, бага хэмжээгээр эрсдэл дагуулдаг нь үнэн. Тиймээс өдгөө сайжруулсан түлштэй холбоотой тулгараад буй бэрхшээл саадыг давж, утаагүй улс болох том зорилгодоо хүрэхийн тулд хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй.

 

Цөөнгүй иргэн угаартаж, амь насаа алдсан асуудлыг мартаж болохгүй ч цаашид давтагдахгүй байхад албаныхан дор бүрнээ санаачилгатай, сэтгэлтэй ажиллах хэрэгтэйг хэлэхэд илүүдэхгүй болов уу. Нийслэлийн утаа ихэсч, багассан тапаар ярихад эрт байгаа ч өнгөрсөн долоо хоногийн хүйтнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хариулт нь хангалттай байлаа.

 

Өөрөөр хэлбэл, өдийд өглөө, оройдоо хоолой хорсч, үзэгдэх орчин хязгаарлагддаг байдал үгүй болсныг хэн хүнгүй харж байна. Үнэхээр ч гэрээс гарангуут утаан хөшиг татчихсан байдаг нийслэл хотын байшин барилга хэчнээн тод харагдаж байгааг уншигч та харж байгаа болов уу. Сайжруулсан түлшнээс угаартсан иргэдийн тоо өдөр ирэх бүр цөөрч байгаа дүн мэдээг албаныхан өгч буй. Энэ нь мэдээж холбогдох газрынхны хийж буй ажлын үр дүн. Харин иргэдийн зүгээс заавар, зөвлөгөөний дагуу галаа түлж, өөрт болон өрөөлийн амьдралд дэмтэй амьдрах хэрэгтэй байна. У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрынхан утааны асуудалд шийдвэртэй алхам хийсэн нь яалт ч үгүй нэмэх оноо авчирна. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр энэ ажлыг улстөржүүлж, сайжруулсан түлшний хэрэглээг зогсоох талаар кампанит ажил өрнүүлж буй хэсэг бүлэг бий. 

 

 

220 мянган өрхөө орон сууцанд нэг дор оруулчих боломжгүй энэ үед төр гаргасан шийдвэрээсээ ухрах нь утгагүй хэрэг. Тэгээд ч урагшаа нэг алхсан нэгнээ хойш хоёр алхам татмааргүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд энэ тухайд “Хүн амын төвлөрлийг дагасан агаарын бохирдол, замын түгжрэл, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ зэрэг хүндрэл багагүй байна.

 

 

Эдгээрийг төр, засаг, нийслэл хот, төрийн болон төрийн бус бүх байгууллага, аж ахуйн нэгж, ялангуяа нийслэлчүүд хамтран зүтгэж, байж арилгах учиртай. Монгол Улсын Засгийн газар 2019 оны тавдугаар сарын 15-наас нийслэл хотод түүхий нүүрс оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Ингэснээр сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч байна. Гэр хорооллыг орон сууцжуулах урт хугацааны бодлого хэрэгжтэл Засгийн газар агаарын бохирдлын эсрэг богино, дунд хугацаанд боломжтой бүх арга хэмжээг авна. Түүхий нүүрснээс татгалзсан шийдвэрээсээ ухрахгүй” хэмээн товч бөгөөд тодорхой хариулт өгсөн. Тиймээс энэ ажлыг зогсоож, гацаах гэхээсээ иргэн бүр хариуцлагатай хандаж, үр хүүхдийнхээ хойч ирээдүйн төлөө оршин байгаа газар нутгаа утаа униаргүй байлгахын ач холбогдлыг амин хувийн эрх ашгаар , бус бүх нийтийн үйл хэрэг х гэж хүлээн авах хэрэгтэй байгаа юм. Нийслэлийг  утаанаас салгах их ажлыг У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газраас санаачлан ш ажил хэрэг болгох боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр өдгөө БОАЖЯ, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Тавантолгой түлш” компани голлох үүрэгтэй ажиллаж байна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ч.Гантулга “Сайжруулсан  шахмал түлшийг хэрэглэснээр эхний үр дүнг та бид үнэрлэх эрхтнээрээ буюу хамраараа мэдэрч байна. Тийм ч учраас иргэдийн дийлэнх ам сайтай байна. Гэхдээ хэрэглээ талдаа бидэнд анхаарах шаардлагатай зүйлс гарч ирсэн. Шинэ ажил, шинэ бүтээгдэхүүн учраас айл бүрийн хэрэглээнд хяналт тавих, зөв болгох ажлыг зохион байгуулалттайгаар эхлүүлээд байна. Энэ төрлийн ажлыг өнгөрсөн хавраас эхлүүлсэн ч түлшний хэрэглээ есдүгээр сараас эрчимжсэн учраас айл өрх бүрд ажиллах шаардлага үүссэн. Үүний үндсэнд бид гэр хорооллын 220 мянган айл бүрд хүрч, ажиллаж чадлаа. Энэ тухайд нэг зүйлийг онцолж хэлэхэд, төрөөс гаргасан зөв зүйтэй шийдвэрийг бодит ажил болгоход иргэдийн оролцоо хамгийн чухал асуудал. Тиймээс иргэд маань утаанаас салах ажилд идэвх, санаачилгатай хамтарч ажиллах хэрэгтэй юм. Харин сайжруулсан түлш хэрэглэснээр ямар үр дүн гарсан талаар хариулт өгөх эрт байна. Учир нь өвөл дөнгөж эхэлж байна. Цаашид улам хүйтэрнэ, ес эхэлнэ. Түлшний хэрэглээ нэмэгдэнэ" гэлээ.

 

 

Энэ жил харьцангуй урт намар болж, дулаахан байгаа учраас үр дүнгийн талаар ярихад эрт зарим тоон үзүүлэлт өмнөх жилийнхээс бага ч байгааг албаныхан хэлж байгаа юм. Тухайлбал, энэ оны авдугаар сарын 14-20-ны өдрийн агаарын чанарын дексийг өмнөх оны мөн тэй харьцуулахад РМ10 осонцрын агууламж 13 нэгжээр, РМ2.5 тоосонцрын ууламж найман нэгжээр буурсан бол стандартаас авсан үзүүлэлтийн тоо дээрх хоёр үзүүлэлтээр 30 орчим хувиар буурсан байна.

 

 

8-9 ЖИЛД САЛХИНД ХИЙСГЭСЭН 550 ТЭРБУМААС ХЭД ДАХИН БАГА ТӨСВИЙГ САЙЖРУУЛСАН ТҮЛШИНД ЗАРЦУУЛЖ БАЙНА

 

Улаанбаатар хотод 220 мянган айл жилд нэг сая 200 мянган тонн түүхий нүүрс шатааж байна. 220 мянга нь бага оврын уурын зуух, дээр нь нам даралтын 3000 зуух байна. Эдгээр нь Улаанбаатар хотын утааны 90 хувийг “үйлдвэрлэж” байгаа. Жилд нэг сая 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тонныг түлнэ. Тоон харьцуулалтаас харахад ч агаарын бохирдол 50 орчим хувиар багасахаар байгаа.

 

Сайжруулсан түлшийг иргэдэд хүргэх, нийслэлийн утааг 50 хувь бууруулах ажлыг гол зохион байгуулагчид нь нийслэлийн төрийн албан хаагчид” хэмээн энэ оны нэгдүгээр сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолж байлаа.

 

Түүний хэлсэнчлэн өдгөө түүхий нүүрсний хэрэглээ үгүй болсон. Мэдээж хулгайн замаар нийслэл рүү оруулж ирж буйг эс тооцвол шүү дээ. Нөгөө талаас шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд зарцуулж буй төсөв өнгөрсөн жилүүдийнхээс хэд дахин бага байна. Тодруулбал, өнгөрсөн оны эцсээр Үндэсний аудитын газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлд нийт хэчнээн төгрөг зарцуулсныг шалгаж тогтоосон байдаг. Энэ дүнгээс үзэхэд сүүлийн 8-9 жилд 550-560 орчим тэрбум төгрөгийг утаа, орчны бохирдлыг бууруулахад зарцуулсан байх юм. Гэсэн атлаа үр дүн “тэг” гэж хэлж болно. Харин өдгөө хэрэгжүүлж буй сайжруулсан шахмал түлшийг, хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд дээрх шиг толгой эргэм хөрөнгө, мөнгө зарцуулаагүй нь сайшаалтай. Учир нь, 75.2 тэрбумыг сайжруулсан шахмал түлш бэлтгэх, борлуулах, түгээх, хэрэглээнд нэвтрүүлэх ажилд зарцуулж байгааг албаныхан хэлж байна. Мэдээж үр дүнгийн тухайд нийслэлчүүд нүдээр үзэж, биеэр мэдрээд эхэлсэн. Цаашид жилийн эцэст ямар тоон үзүүлэлт гарахыг хэлж мэдэхгүй ч хамгийн боломжит хувилбар гэдэгтэй санал нийлэх хүн олон. Ямартай ч, төр, засаг утааны асуудалд тухайлан анхаарал хандуулж эхэлсэн. Дээр дурдсанчлан сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс гадна цахилгааны шөнийн тарифыг өнөөдрөөс тэглэх ажлыг зохион байгуулж эхэллээ. Мөн ирэх оны улсын төсөвт томуугийн эсрэг вакцинд гурван тэрбумыг суулгасан зэргээр иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд бодит ажил хийсээр байна. Эдгээрийн үр дүн эерэг гаргахад иргэн таны оролцоо хамгийн чухал. Тиймээс сайжруулсан түлштэй холбоотой мэдээ мэдээллийг сайтар хүлээн авч, холбогдох ажлуудад ч идэвхтэй оролцох хэрэгтэй. Энэ тухайд уншигч танд нэгэн мэдээлэл дуулгахад, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ, сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд тулгарч буй бэрхшээлийг холбогдох албаныхан, мэргэжлийн байгууллага, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэхээр болсон. Уг ажлыг нийслэлийн ИТХ-аас зохион байгуулах бөгөөд энэ сарын 4-нд ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна. Сонсголыг тухайн өдрийн 10.00 цагт нийслэлийн Иргэний танхимд эхлүүлэхээр тогтсоныг дуулгая.

 

 

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)