“МИАТ” ТӨХК, “Корэйн Эйр” компанийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа
- 2019-10-31
- Үнэн
- 1
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хооронд энэ оны 1 дүгээр сард хийсэн Агаарын харилцааны хэлэлцээрээр нислэгийн багтаамж, давтамжийг нэмэгдүүлсэний дагуу хоёр орны хоорондын агаарын тээврийн зах зээлийг хөгжүүлэх, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, өрсөлдөх чадвар, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх стратегийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбаа тээгч, үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нь БНСУ-ын “Корэйн Эйр” компанитай Харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, “Корэйн Эйр” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Kee Hong WOO нар гарын үсэг зурлаа.
Хоёр авиа компанийн коммерийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нислэгийн сүлжээг өргөжүүлэх зорилгоор шинэчлэн байгуулж буй тус санамж бичиг нь Сөүл хотоор дамжуулан гуравдагч улс уруу борлуулалт хийх, ачаа тээшний чиглэлээр блок гэрээ байгуулах зэрэг ажлуудын гүйцэтгэхээр нарийвчлан тусгасанаараа онцлог юм. Өөрөөр хэлбэр Сөүл хотын Инчеон олон улсын нисэх буудлаар дамжин Япон Улсын Осака, Австрали Улсын Сиднэй болон Сингапур улсууд уруу МИАТ компанийн ОМ аяллын дугаартай тийзээр хялбар, шуурхай аялах боломжийг зорчигчдод олгож байгаа юм. Уг хамтын ажиллагаа нь МИАТ компанид Зүүн Өмнөд Ази, Австралийн чиглэлд нислэгийн сүлжээг өргөжүүлж, давтамжаа нэмэгдүүлэх, зардал бууруулах, суудал ашиглалтыг нэмэгдүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх зэрэг өргөн боломжыг олгож байгаа бол зорчигч үйлчлүүлэгчид нислэгийн сонголт нэмэгдэж, олон сонголттой тарифаар ая тухтай үйлчлүүлэх боломжийг олгож байна.
Сэтгэгдэл (1)
(192.82.69.101)
Эхний зурган дээр сүлд маань хаашаа харж байнаа??? Ард талын хананд байгаа үсэгнүүд?????