Суудлын автомашинаар 6 шуудай түүхий нүүрс тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ
- 2019-11-05
- Байгаль орчин
- 0
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Улаанбаатар хотод зөвшөөрснөөс бусад хэрэгцээнд Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоол, Байгаль орчны сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан А/433-А/820 тушаал/ захирамжаар батлагдсан “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын 3 дугаар зүйл, Нийслэлийн Засаг даргын А/1118 дугаартай захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр ажиллах албан хаагчдын хуваарь А/65 дугаар тушаалын хүрээнд байнгын хяналт шалгалт хийгдэж байна.
Шалгалтаар Увс аймгийн харьяат иргэн Б.Г нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт …УБК улсын дугаартай Тояата креста маркын суудлын авто машинаар 6 шуудай түүхий нүүрсийг Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол зөрчин тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, улсын байцаагчийн 02-06-059/66 тоот актаар хурааж Амгалан дулааны цахилгаан станцад төвлөрүүлэн ажиллалаа.
Сэтгэгдэл (0)